ШИНЭ МЭДЭЭ: ТЕГ-аас баривчилсан таван хүн ХЭН ХЭН БАЙВ?

Өнөрцэцэг
2022/04/07

Өчигдөр /2022.04.06/ Тагнуулын Ерөнхий Газраас Улсын онц чухал объектуудыг эзлэн авч, улстөрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан тухай мэдээлсэн. Эдгээр иргэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8-д заасан экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан гэж үзсэн юм. Тэгвэл эдгээр таван иргэн хэн болох талаар бид тодруулсан юм. 

ТЕГ-аас өгсөн мэдээллээр баривчлагдаад буй таван хүний нэг нь өмгөөлөгч асан Б.Баасанцогт бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн дотор Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсэг илэрсэн тул хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр түүнийг сэжигтнээр баривчлаад байгаа юм. Бусад нь иргэн Г.Болдбаатар, н.Нэргүй, Б, Ч нар юм. Г.Болдбаатар нь Гал үндэстэн холбооны гишүүн бөгөөд тэрээр дээрх хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр энгийн иргэний гар руу буудаж хүнд гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа юм. Мөн өмнө нь Г.Болдбаатар нь Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан төрийн тусгай хамгаалалттай бүсэд жагсаал зохион байгуулж, төрийн ордны хашаанд буун дуу гаргаж, улсын обьектод тэсрэх бөмбөг байршуулж иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн хэрэгт 2014 онд холбогдожзандалчлах буюу бусдад хор хохирол учруулсан гэх хэргээр ял сонсож байсан нэгэн юм

н.Нэргүйгийн хувьд Говь-Алтай аймгийн харьяат иргэн бөгөөд цэргийн байгууллагад ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Иргэн Б нь ЗХЖШ-ын Цэргийн штаб-д ажилладаг бөгөөд түүнийг дээрх этгээдүүдэд галт зэвсэг олж өгсөн байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Мөн түүнийг өмгөөлөгч Б.Баасанцогтын хамаатны хүн гэх мэдээлэл ч байна.  Иргэн Ч нь бизнес эрхлэгч, галт зэвсэг худалдан авах санхүүжилтийг гаргасан байх магадлалтай гэж холбогдох байгууллагаас үзэж байгаа юм байна. 

Дээрх нэр дурдсан таван иргэнийг иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаал цуглааны үеэр хүний амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах турхирах зорилготой гэж Тагнуулын байгууллага үзэж байгаа бөгөөд уг этгээдүүд экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан гэж үзсэн. Тэдний орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал обьектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг болон байлдааны бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн юм.  Тодруулбал, нийт 12 галт зэвсэг илэрсэн бөгөөд үүнээс бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрснээс байлдааны сум 274 ширхэг байсан юм.  

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Саатуулагдаад буй таван иргэн нь МҮОНРТ болон Цахилгаан станцуудыг хяналтад авахаар төлөвлөж байсан гэх мэдээлэл байна. Үүний дээр нэр бүхий улс төрчдийн амь насанд халдах гэж байсан гэх мэдээлэл ч байгаа юм. Тодруулбал, үнийн өсөлтийн эсрэг залуусын жагсаалыг далимдуулан Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да. Ганболд, С.Баярцогт нарын эрүүл мэнд, амь насанд заналхийлэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна. 

 

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20