Жагсаалын үеэр цагдаагийн 7 алба хаагч гэмтэж гар хугарч, толгой нь хагарчээ

О.Шүрэнцэцэг
2022/04/08

"Монголдоо сайхан амьдаръя"  уриатай залуучуудын жагсаалыг өнгөрөгч шөнө 04 цагийн орчимд хүч хэрэглэн тараасан. Энэ талаар яг одоо ЭЦА-аас мэдээлэл хийж байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал "Өчигдөр болсон  Жагсаж буй иргэдэд цагдаагийн байгууллагын зүгээс үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, нийгмийн дэг журмыг зөрчихгүй байх талаар удаа дараа анхааруулсан. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь залуучуудад үлдээсэн.

18:00 цагийн үед Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар залуучуудтай уулзах үеэр жагсагчид ус, ундааны сав, талх шидэх зэрэг эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үед нэг эмэгтэйн тархи хагарсан. Жагсаал 19:00 цагийн үед бүтэц нь өөрчлөгдсөн. Өглөөний 10:00 цагаас хойш үзэл бодлоо илэрхийлсэн залуус шингэрсэн юм. Үзэл бодлын хувьд өөр төрлийн залуучууд орж ирж нийтийг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн.

Сүүлдээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, үйл ажиллагаанд саад учруулах, төрийн тусгай объект руу халдсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олноор цуглаад байв. Их тэнгэрт очиж жагсаалаа үргэлжлүүлсэн юм. 

Мөн цагдаагийн байгууллагын 7 алба хаагч бэртэж гэмтэж тархи хагалсан гэв.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн долоон албан хаагчийн толгой хагарч, хөл хугарч, гар нь гэмтсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Ойлголцож, хэлэлцэх боломж олгоогүй. Бид зөвлөсөөр байсан. Төрийн тусгай хамгаалалттай бүс рүү нэвтэрсэн. Шаардлага тавьсан. Байдал хурцадмал байдалтай байсан. Шаардлага эсэргүүцэж, цагдаагийн албан хаагч руу дайрч доромжлох үйлдэл гарч эхэлсэн. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу албадлага хэрэглэх эрхтэй. 

 Шүршдэг машиныг 2012 онд худалдан авсан. Жагсаал цуглааны байдал таатай бус болоод үймээн самуун руу шилжсэн учраас эрсдэлийг хор багатай даван туулахын тулд нөөц хүчээ бэлтгэх ёстой. Гэхдээ бид нэг ч нохой тавиагүй, ус шүршээгүй. Цагдаагийн байгууллагын төлөвлөгөөний дагуу ажилласан" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20