Опек бүлэг европын холбооны орнуудад ОХУ-ын газрын тосыг орлуулах боломжгүй гэдгийг анхаарууллаа


Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК-ийн тэргүүн Мохаммед Баркиндо Европын холбооны удирдлагуудтай 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр биечлэн уулзах үеэрээ ОХУ-ын газрын тосонд хориг арга хэмжээ тавих тохиолдолд тус улсын нийлүүлэлтийн хэмжээг бүрэн орлуулах гэдгийг анхаарууллаа.

Баркиндогийн тооцоогоор Москвад тавих хориг арга хэмжээний улмаас дэлхийн зах зээлд өдөрт 7 сая орчим баррель газрын тосны хомсдол үүсэж магадгүй байна. Ийм их хэмжээний алдагдлыг нөхөх нь ОПЕК-ийн хувьд боломжгүй гэж тэрээр хэлэв.

Үүний хариуд Брюсселийн төлөөлөгчид ОПЕК-ээс нөөц хүчин чадлаараа олборлолтоо нэмэгдүүлэхийг хүссэн боловч энэ нь ОПЕК-ийн хяналтаас гадуур газрын тосны үнэд нөлөөлөх "суурь бус хүчин зүйлүүд"-ийн үр дагавар байсан тул дэлхийн зах зээл дээрх одоогийн тогтворгүй байдлыг засах боломжгүй гэж Баркиндо тэмдэглэв.
Өнгөрсөн долоо хоногт Европын холбооны 27 орон ОХУ-ын нүүрсэнд хориг арга хэмжээ авах нэгдсэн тохиролцсонд хүрсэн бөгөөд одоогоор Оросын газрын тос, байгалийн хийн импортод бүрэн хориг тавих тухай асуудлыг хэлэлцэж байна. Гэсэн хэдий ч Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын Люксембургт болсон уулзалтын үеэр тэд Украины нөхцөл байдалтай холбогдуулан цаашид авах арга хэмжээ, тэр дундаа Оросын эсрэг хориг арга хэмжээг авч хэлэлцсэний хүрээнд Оросын эрчим хүчний нөөцөөс татгалзах талаар нэгдсэн шийдвэрт хүрсэнгүй.
Европтой харьцуулахад Оросын нийлүүлэлтээс бага хамааралтай Австрали, Канад, АНУ зэрэг орнууд Оросын газрын тосны худалдан авалтыг хэдийнээ хориглосон бол Европын холбооны орнууд Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс өндөр хараат байдалтай байдаг тул тэдний санал хоёр хуваагдаж байна.
Европын холбоо уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр төлөвлөж буй бодлогынхоо дагуу 2030 он гэхэд газрын тосны хэрэглээг 2015 оны түвшнээс 30 хувиар бууруулна гэж тооцоолж байгаа ч богино хугацаанд хориг тавьснаар Оросын газрын тосыг өөр эх үүсвэрээр солихыг оролдох болно.

Эх сурвалж:
https://www.reuters.com/business/energy/eu-meets-opec-amid-calls-oil-output-increase-2022-04-11/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20