​Шанхай хотод газрын тосны үнэ өсөв


Шанхай хотод хорио цээрийн дэглэмээ сулруулсан, ОПЕК нийлүүлэлт хязгаарлагдмал байгааг анхааруулсан зэргээс шалтгаалж газрын тосны үнэ өсөв.  4 дүгээр сарын 12 (Ройтерс) – Шанхай хотод коронавирустай холбоотой зарим хорио цээрийн дэглэмийг сулруулснаар Хятадад эрэлт буурна гэсэн хүлээлт буурсан, мөн ОПЕК Оросын нийлүүлэлтийн алдагдлыг нөхөх хэмжээний гарцыг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг анхааруулсан зэргээс шалтгаалж газрын тосны үнэ мягмар гарагт өсөв.

Брент төрлийн газрын тосны үнэ 1.72 ам.доллар буюу 1.75%-иар өсч, баррель нь 100.20 ам.доллар, АНУ-ын WTI төрлийнх 1.76 ам.доллар буюу 1.87%-иар өсч, баррель нь 96.05 ам.долларт хүрэв. Тус хоёр тосны үнэ даваа гарагт 4 орчим хувиар буугаад билээ. Даваа гарагт Европын холбоо ОХУ-ын эсрэг газрын тосны хориг тавих тухай төслийг боловсруулж байна гэж зарим гадаад хэргийн сайд нар мэдэгдэв. Одоогоор гишүүн орнуудын хооронд Оросын газрын тосны талаар ямар нэг тохиролцоонд хүрээгүй байгаа бөгөөд ОХУ Украинд хийж буй үйлдлээ “тусгай ажиллагаа” гэж нэрлээд байгаа юм.

OANDA-гийн зах зээлийн ахлах шинжээч Edward Moya "ОХУ-ын эсрэг эрчим хүчний хориг арга хэмжээ авбал газрын тосны зах зээл томоохон цочролд өртөх эрсдэлтэй" гэв. Мягмар гарагт газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК)-аас одоогийн болон цаашид тавигдах хориг арга хэмжээ, бусад сайн дурын үйл ажиллагаа зэргээс үүдэн газрын тосны зах зээл өдөрт 7 сая баррелиас их хэмжээний ОХУ-ын газрын тосны нийлүүлэлтийг алдах эрсдэлтэй ба үүнийг олборлолтоо нэмэгдүүлэх замаар нөхөх боломжгүй гэдгийг анхааруулснаар газрын тосны үнэ өссөн байна. Олон улсын эрчим хүчний байгууллага (IEA)-ийн гишүүн орнууд газрын тосны зах зээлийг тогтворжуулах зорилгоор ирэх 6 сарын хугацаанд 240 сая баррель газрын тосыг зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх хоёр сарын хугацаанд өдөрт 2 сая баррель, дараагийн 4 сарын хугацаанд АНУ өдөрт 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс нийлүүлэх юм. ОХУ-ын газрын тос, байгалийн хийн 3 дугаар сарын дундаж олборлолт 11.01 сая баррель байсан бол 4 дүгээр сарын 1-нээс 6-ны хооронд өдөрт дунджаар 10.52 сая баррель болж буурчээ.
Эх сурвалж: Ройтерс
https://www.reuters.com/business/energy/oil-opens-higher-opec-warns-tight-supply-russian-sanctions-loom-2022-04-12/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20