Маргааш буюу долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан өдөр

М.Төгөлдөр
2022/06/30

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 30 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэд, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас  нийт 3 мянга 500 орчим өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч хянажээ. Тэдгээрийн 99.5 хувийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээлэл эзэлж байна.

- Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  бага, дунд, их суудлын нийт 765  хуралдаан хийжээ.

-Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 220 дүгнэлт, 76 тогтоол, 476 магадлал, түүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн гишүүд 2 мянга 500 орчим тогтоол гаргасан байна.

-Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн  нийт дүгнэлтийн 57.7 хувь нь Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан байна.

-Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн гуравны нэг хувь нь хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлсэн агуулгатай байв.

- Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нийт 38 хүн томилогдон ажиллаж иржээ. Тэдгээрээс долоо нь  эмэгтэй гишүүд байв.

-Цэцийн гишүүдээс  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт, Ардын багш тус тус нэг, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн нэг, Монгол Улсын гавьяат хуульч 10, Монгол Улсын гавьяат багш гурав, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич гурав, шинжлэх ухааны доктор 8,  доктор 12, профессор 18 ажиллаж ирсэн байна.

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэц олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүхүүдийн Дэлхийн Бага Хурлын, Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн гишүүн,  мөн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч гишүүний нэг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэхүү  нийгэмлэгийг 2021-2023 оны хооронд даргалж байна.

Түүнээс гадна Европын Холбооны Венецийн комисс, ХБНГУ-ын Ханнс-Зайделын сан зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20