УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргын асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх тухай асуудал найман сар яригдаж шийдвэрлэж чадахгүй явсан, АН-ын 11 гишүүдээс ес нь оролцсон бүлгийн хурлаар Д.Ганбатыг чөлөөлсөн гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэллээ.
Бүлгийн даргаар хэнийг сонгох тухайд бүлгийн гишүүд санал нэгдсэн бөгөөд хууль батлагдсны дараа тодорхой зарлана гэдгийг мөн мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна