“Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн Баялгийн сан байгуулахад Сингапурын туршлагыг судалж, хамтарна

М.Төгөлдөр
2022/07/07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 7-ны өдөр Сингапурын Темасек олон улсын санд зочилж, тус сангийн үйл ажиллагаатай танилцан Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нартай уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-19 цар тахлыг хамтдаа даван туулахад Сингапурын Темасек олон улсын сангаас Монгол Улсад нэн шаардлагатай дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар 2019 онд Сингапур Улсад айлчилж, Сингапурын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар үр бүтээлтэй санал солилцсон. Тэр үеэр ярьж тохиролцсон ажлуудаа бодитоор хэрэгжүүлэх, үр дүнгээ баталгаажуулахаар Сингапур Улсад Засгийн газрын тэргүүний хувиар айлчилж байгаагаа тэмдэглэлээ.


Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогод тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Сингапурын технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, Дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болсон Сингапур Улсын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа Сингапурын хуримтлалын сан, хот төлөвлөлт, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зэрэг салбар, чиглэлд Сингапур Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байна.
Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг хувьцаа гаргах замаар энэ онд багтаан олон нийтийн хяналтад оруулах, нээлттэй компани болгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. IPO, менежментийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулан олон улсын жишигт нийцүүлэх, танай толгой компани болох Темасек Холдингийн туршлагыг нэвтрүүлэх, Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, логистикийн зангилаа болгох, нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд транзит Монгол Улсын зангилаа бий болгох, аялал жуулчлалыг татах чиглэлд сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын болон Сингапурын хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг Английн хуулийн жишгээр бүрдүүлэх талаар хамтран ажиллах саналтай байна гэлээ. 
Монгол Улсын баялгийн санг “Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн байгуулахаар ажиллаж байна. Байгалийн баялагт суурилсан эдийн засагтай улс орон бүр байгалийн баялгаас олсон ашиг орлогоо зөв зохистой хуваарилах, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн төлөө зарцуулахаас гадна хуримтлал үүсгэх, өсгөх хэлбэрээр ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулахыг эрмэлзэж байна. Энэ чиглэлд Сингапур Улсын арвин туршлагыг судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Темасек олон улсын сан Монгол Улстай 2009 оноос эхлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.145.229
2022/07/08
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах
Шинэ мэдээ
Засгийн газрын сайд нар бүгд УИХ-ын гишүүн байх нөхцөл бүрдлээ 7 цагийн өмнө
“ТРИО” кино “Thai Film” фестивалийн шилдэг бүтээлийн төлөө өрсөлдөх эрхээ авлаа 7 цагийн өмнө
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна 7 цагийн өмнө
АТГ: ЗТХЯ-ны албан тушаалтнуудтай хамаарал бүхий 30 гаруй объектод нэгжлэг хийнэ 7 цагийн өмнө
ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана 7 цагийн өмнө
​Д.Сумъяабазар: Усан паркийн асуудал хууль зөрчөөгүй, улстөржүүлж байгаа 12 цагийн өмнө
Нийслэлд цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ 13 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгав 13 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт шилжин ажиллах иргэдэд ипотекийн зээлийн дэмжлэгээс гадна нэг удаагийн тэтгэмж олгоно 13 цагийн өмнө
Энэ намраас буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хориглох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ 14 цагийн өмнө
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ 15 цагийн өмнө
"Давхар дээл" хэлэлцэх Цэцийн хуралдаан болж байна 15 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Гэр хорооллын стандартыг сайжруулахад Сингапур улстай хамтран хэрэгжүүлнэ 15 цагийн өмнө
Дуу цахилгаантай аадар бороо орж сэрүүснэ 15 цагийн өмнө
Арилжааны 9 банкинд торгох шийтгэл ногдууллаа 2022/08/12
Samsung Galaxy Z Flip4 болон Galaxy Z Fold4 утсууд нь ухаалаг утасны зах зээлийн хэвшмэл байдлыг үүрд өөрчиллөө 2022/08/12
2022 оны ЭЕШ-ын дүнгээр тэргүүлсэн сургуулиуд 2022/08/12
ЭМГЭНЭЛ 2022/08/12
Малчин цэрэг мориноос унаж, хүнд гэмтэл аван ГССҮТ-д нисдэг тэргээр хүргэгдлээ 2022/08/12
Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоох их бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна 2022/08/12