Борооны улмаас 10 гаруй дуудлага ирж, ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэх ажил 70 хувьтай байна

М.Төгөлдөр
2022/07/07

Өнгөрсөн шөнө түр зуурын хүчтэй бороо орсны улмаас Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 10 орчим дуудлага иржээ. Тодруулбал, Баянгол дүүрэг дэх Улаанбаатар өртөө буюу Вокзал орчимд гуравдугаар коллекторын сувгаас ус хальж, хоёр аж ахуйн нэгжийн агуулахад орсон гэх дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс болон ГУББГ-ын шуурхай албаныхан газар дээр нь ажиллалаа. Тэд дуудлагын дагуу өнөө өглөөний 07:00 цагаас хойш үерийн дараах хариу арга хэмжээг авч, нийт 950 тонн гаруй ус соруулаад байна. Ус хальсан суваг болох гуравдугаар коллекторын эргэлтийн хэсэг ахуйн хог хаягдлын улмаас бөглөрч, улмаар борооны усаар дүүрч, хальжээ.

Гуравдугаар коллектор нь Нарны гүүрнээс урагш гарсан, 4-5 км урттай, олон суваг холбогддог далд шугам сүлжээ юм. Уг шугам ачааллаа дийлэхгүй байсны улмаас 2019 онд шинэчлэн, далд сувгийг ил гарган бүрэн цэвэрлэсэн. Энэ оны хувьд тухайн сувгийг долдугаар сарын 18-28-ны хооронд цэвэрлэхээр төлөвлөжээ.

ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Нийслэлийн Засаг даргын зүгээс ус соруулах насос, тусгай тоноглолын машинуудыг нэмж өгсөн. Үерийн улмаас тогтсон их хэмжээний усыг соруулах үед тус машин, техникүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой. Гэвч одоо байгаа шугам сүлжээнүүд 1980, 1990-ээд оны хот байгуулалт, төлөвлөлтөөр хийгдсэн тул 70 орчим хувийнх нь насжилт хэтэрч, шинэчлэх шаардлагатай болсон. Иймд хүчтэй орсон усархаг бороо, үерийн улмаас сувгууд халих өндөр эрсдэлтэй байна” хэмээн онцоллоо.

Борооны ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэх ажил 70 хувьтай байна. Тухайлбал, Баянмонгол хороолол, Вокзал, Нарны зам орчмын шугам сүлжээний ил сувгийг цэвэрлэж дуусжээ. Харин далд шугам сүлжээг хуваарийн дагуу Үндэсний их баяр наадмын дараа хийх юм.

Иргэд, аж ахуйн нэгжүүд ахуйн хог хаягдлаа ил задгай хаях нь борооны ус зайлуулах шугам сүлжээ бөглөрөхөд нөлөөлж буй тул хогоо ил задгай бус, зориулалтын хогийн саванд хаяхыг холбогдох албаныхан анхааруулж байв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20