Л.БОЛД: ЭНЭ САЛБАР БҮХЭЛДЭЭ "ОФФШОР ЕРТӨНЦ" БОЛСОН


Дөрөвдэх засаглал хэмээн нэрлэгддэг хэвлэлийн салбар олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, олон нийтийг төөрөгдүүлдэг хэрэгсэл болоод удлаа. Хэвлэл мэдээллийн салбарыг бизнес болгож харснаас, мэргэжлийн бус хүмүүсийн "арми" ихээр түрэн орж ирсэнээс үүдэж, салбарын нэр хүнд олон нийтийн дунд унах болсон гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.

ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Удирдлагын академи хамтран Монголд ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр "Ардчиллын III чуулган"-ыг гурав дахь жилдээ "Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ" сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа билээ. Уг чуулга уулзалтан дээр УИХ-ын гишүүн Л.Болдын хэвлэл мэдээллийн салбартай холбоотой хэлсэн үг олны анхаарлыг татаад байна.

Туушин зочид буудлын Соёмбо танхимд энэ чуулган "Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ" сэдвийн дор болж байна. Нэрнээсээ эхлээд нэгийг бодогдуулмаар асуудал хэлэлцэж байгаа учир манай улстөрчдөөс гадна хэвлэл мэдээллийн салбарынхан өргөнөөр оролцов.

УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлэхдээ Монголын хэвлэл мэдээллийн салбар хамгийн харанхуй засаглал болсон гэв. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарыг бүхэлдээ "оффшор" ертөнц болсон гэдгийгонцлоод, би өөрийн мэдлийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээсээ татгалзаж байна гэдгээ энэ үеэр хэлсэн юм.

Тэрбээр "Манай улсад олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгийн шалтгаан бол бид хаагдмал нийгмээс гарч ирсэн хүмүүс байсанд оршино. Тэдний үзэл бодлоо илэрхийлэх хүслийг нь буруутгах зүйл биш. Харин өнөөдөр үүнийг нэг талаас нь харахад бид эрх чөлөөтэй, мэргэжлийн сэтгүүлчдийн "армитай", чөлөөт хэвлэлтэй улс мэт, нөгөө талаасаа чөлөөт хэвлэлгүй улс болжээ. Өнөөдөр чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг хэвлэл мэдээллүүд зарж амьдарч байгаа нь нууц биш. Хэвлэл мэдээлэл ийм л хар зах зээл болчихоод байна. Хэвлэлийн эрх чөлөөнөөс урвачихаад байна. Үүнийг өөрчлөхгүйгээр, суурь эрх чөлөөгөө өөрчилж чадахгүй. Бидэнд гэрэлт ирээдүй алга. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ард дандаа нууц эзэд байна. Энэ салбар бүхэлдээ "оффшор ертөнц" болсон. Энэ байдлыг зогсоох ёстой. Үүнийг зогсоохын тулд би өөрөөсөө эхлэх гэж байна. Жишээ нь би улстөрд амьд байхын тулд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Тэгэхээр би "Politic.mn сайт, Өглөөний сонингоосоо татгалзлаа. Мөн хэд хэдэн радио, телевизийг худалдаж авах хэлэлцээр хийж байснаа бүгдийг нь зогсооно" гээд улмаар бусад улс төрчдийг хамаарал бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээсээ татгалзахыг уриаллаа.

Тиймээ, түүний хэлсэн үнэн. Улстөрчид, улстөрийн намуудаар хаягласан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олширсон. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөнгө олж, хөлжиж, баяжиж, амьдралаа өөд татаж болдог юм байна гэх ойлголт газар авч, цахим мэдээллийн хэрэгсэл ихээр төрөн гарч, бие биенээсээ хуулах, бусдыг нэр хүндэд халдах, бусдыг давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх маяграар хаалтын гэрээ гэгчийг хийх замаар амь зогсоож байна. Мөн программист, менежерүүд цахим мэдээллийн хэрэгслийн удирдах түвшинд ажиллаж, үндсэн үүргээс нь гажуудуулж, мөнгө олохыг урьтал болгох болсон нь салбарын нэр хүндэд муугаар нөлөөлж буйг сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан ахмадууд бүгд ярьж байна. Одоо улстөрчид хүртэл энэ салбарт гараад байгаа гажуудлыг ийнхүү эхнээсээ ярьж, хүлээн зөвшөөрч эхлээд байна.

Монголын иргэд Үндсэн хуулиар баталгаажсан, эрх чөлөөт нийгэмд амьдарч, үнэн бодит мэдээллийг хүлээж авах нь хуулиар хамгаалагдсан ч, бодит мэдээлэл хүлээн авах нөхцөл нь боогдмол байна. Эрх чөлөөт нийгэмд иргэдийн үзэл бодол төлөвших, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхболон захиргааны бүх төвшинд шийдвэр гаргахад оролцох, хяналт тавих, гаргасан шийдвэрийг олон нийтэд хүргэхэд дөрөвдэх засаглал гэгддэг чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, үнэ цэнэ чухал гэдгийг хаана хаанаа ойлгох цаг иржээ.

Ц.Бат-Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 7 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 10 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 10 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 11 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 11 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 12 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 13 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 14 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 14 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 16 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 17 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 17 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 18 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 18 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 18 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр