"Нийслэлийн ус зайлуулах хоолойнууд автозам болж хувирсан"

Л.Бямбажав
2022/08/17

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар боллоо.  Өнгөрсөн хугацаанд газартай холбоотой эрх зүйн орчныг шинэчлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн онд Засгийн газраас Хот байгуулалтын тухай хуулийг өргөн барьсан. УИХ-аас энэ хуулийг Газрын багц хуультай уялдуулахаар шийдсэн. Хүний нүдэнд ил харагддаггүй ч газартай хамгийн их холбоотой суурь нь болох  Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих гэж байна.

Энэ хууль 1997 онд батлагдсан. Одоо мөрдөж байгаа хууль гурван бүлэг, 15 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгаар зургаан бүлэг, 34 заалттай болгосон. Өнгөрсөн хугацаанд 11 удаа өөрчлөлт оруулсан байдаг. 

Геодези бол улс орны эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь юм. Геодезийн олон тоон үзүүлэлт дээр тулгуурлаж бүтээн байгуулалтууд явагддаг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт 360 гаруй геодезийн цэг тэмдэг байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэлд зам өргөсгөж, байшин барилга баригдахын хэрээр 360 гаруй цэг тэмдэгтийн тал нь устчихсан. Ингэж устаж, байхгүй болсноор дараагийн хот төлөвлөлтөд алсуураа нөлөөлсөн. Өндөржилт байхгүй болсон тул аж ахуй нэгжүүд газрын урууг харсаар өндөр барьсаар байгаад ус зайлуулах хоолойнууд автозам болчихсон. Тиймээс геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20