2026 оны долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Эг, Барх, Хэрлэн голын эх, Туул голын адгаар, мөн Хангайн нурууны ар талаар урсах Тэрхийн голын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см-ээр нэмэгдсэн байна.
Мөн Хараа гол (Дархан хот), Халх гол (Сүмбэр сумын Ялалт баг), Хархираа гол (Тариалан сум) үерийн түвшинг 5-30 см-ээр давсан бол Туул гол (Лүн сум) үерийн аюултай түвшинг 5 см-ээр давж, хүчтэй үерлэж байгаа аж.
Түүнчлэн өнөөдөр буюу долоодугаар сарын 20-ны байдлаар Хэрлэн голын нийт уртын дагуу усны түвшин 10-20 см-ээр нэмэгдэх төлөвтэй байгаа тул гол, мөрний эрэг дагуу амарч, аялж буй иргэдийг эрэг дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, үерлэсэн голын ус руу орохгүй байхыг холбогдох байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна