Баруун таван аймгийн байгаль хамгаалах газруудад бартаат зам туулах чадвартай 19 автомашин өглөө

Л.Бямбажав
2022/08/18

“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ” ТӨСЛӨӨС 12 ТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААД, 5 АЙМГИЙН БОАЖГ, 2 САВ ГАЗРЫН ЗАХИРГАА-НД НИЙТ 19 АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р үе шатыг 2020 оны 3-р сараасэхлүүлсэн бөгөөд энэхүү төслийг 2027 он хүртэл нийт 7 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой.

Төслийннийт санхүүжилт 32.25 сая Евро бөгөөд Германы Засгийн газраас 27.5 сая Еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлэх ба Монголын Засгийн газраас 4.75 сая Еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Энэхүү төсөл нь 4 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжиж буй бөгөөд Бүрэлдэхүүн 1 хэсэг:ТХГН-ийн менежментийн ба бизнесийн төлөвлөлтийг Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдамж, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн сүлжээний хэмжээнд менежментэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах гэсэн цогц арга хэмжээний хүрээнд нийт 665,680 Еврогийн үнэ бүхий 19 Ландкрузер 300, 76, 79 маркийн туулах чадвар өндөр автомашиныг төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, нэр бүхий 12 Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад мөн Хар нуур, Ховд голын сав газар, мөн Үенч, Бодонч, Булган голын сав газрын хамгаалалтын захиргаадад хүлээлгэн өглөө. 

Энэхүү автомашиныг манай алс хол аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, ТХНГХЗ-д, Сав газрын хамгаалалтын захиргаад албан хэрэгцээндээ ашиглах бөгөөд ингэснээр Монгол орны цэнгэг усны нөөц болон байгаль орчныг хамгаалах, ой, хээрийн түймэртэй тэмцэх, судалгаа шинжилгээ хийх, нутгийн иргэдийн байгаль хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах ухамсар, оролцоог нэмэгдүүлэх мөн талууд хамтран Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг нөр их ажилд нь ахиц гарах юм.

Автомашин хүлээлгэн өгөх албан ёсны үйл ажиллагаанд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Ноён Йорн Розенберг, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгчид, БОАЖЯ болон төсөл хэрэгжүүлэгч нэгж, Зөвлөх багийн төлөөлөл оролцлоо.

 

Caption

 

Caption



1
angry
1
care
2
haha
4
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 5 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 7 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 9 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 11 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 13 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 13 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 14 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 14 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр