Тавын даваанд унасан харцага цолтой бөхөөс допинг илэрчээ

Л.Бямбажав
2022/08/19

Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор энэ жилээс эхлэн дөрөв давсан бөхөөс допингийн шинжилгээ авдаг болсон билээ. Энэ жил нийтдээ 80 сорьцыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Тодруулбал, дөрөв давсан 64 бөх болон үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр гээд 16 харваачаас сорьц авсан.

 Допингийн шинжилгээний 80 сорьцоос хариу нь ирээгүй хүлээгдэж  байсан гурван сорьцын хоёрынх нь  хариу  өнөөдөр /2022.08.19/ иржээ. Тус ирсэн хоёр шинжилгээний хариуны нэгээс нь допинг илэрсэн байна. Тодруулбал, тавын даваанд унасан харцага цолтой бөхөөс допинг илэрчээ.

Шинжилгээний хариу нь өдгөө ирээгүй хүлээгдэж буй үлдсэн нэг бөх нь начин цолтой гэх мэдээлэл байна.

 Хэрэв шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ.

18 дугаар зүйл.Допингийн эсрэг үйл ажиллагаа

     18.1.Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.

  • 18.2.Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө.
  • 18.3.Энэ хуулийн 14.2-т заасан бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна.
  • 18.4.Бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачийн харвах эрхийг энэ хуулийн 18.2-т заасан дүрмийн дагуу хасна.
  • 18.5.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хурааж, тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цолыг нөхөн олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.
  • 18.7.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг энэ хуулийн 18.4-т заасан хугацаагаар хасах саналыг салбар хороо зохион байгуулах хороонд гаргаж, шийдвэрлүүлнэ.
  • 18.8.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ.

21
angry
2
care
28
haha
9
liked
9
love
19
sad
29
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.88.83.192
2023/12/20
0
0
I was looking for a loan to pay off my bills and debts and then saw comments about a blank ATM credit card loaded with dollars that you can use to withdraw money from any ATM nearby. I doubted this but decided to give it a try and contact {Advance ATM Card}. They responded with their guidelines on how the card works. I was assured that the card could be used to withdraw $5,000 per day and was credited with $90,000.00, so I requested to receive the card. Three days later I was shocked when I saw the (courier) UPS agent at my place. I signed for a package with an {ATM card} and went back and confirmed the card function after the agent left. There is no doubt, I was able to withdraw $5000 daily. Please contact them via: advancedatmcard@gmai l.com WhatsApp number +33758779954
Хариулах
102.88.83.192
2023/12/20
0
0
I was looking for a loan to pay off my bills and debts and then saw comments about a blank ATM credit card loaded with dollars that you can use to withdraw money from any ATM nearby. I doubted this but decided to give it a try and contact {Advance ATM Card}. They responded with their guidelines on how the card works. I was assured that the card could be used to withdraw $5,000 per day and was credited with $90,000.00, so I requested to receive the card. Three days later I was shocked when I saw the (courier) UPS agent at my place. I signed for a package with an {ATM card} and went back and confirmed the card function after the agent left. There is no doubt, I was able to withdraw $5000 daily. Please contact them via: advancedatmcard@gmai l.com WhatsApp number +33758779954
Хариулах
Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20