УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгожээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн Н.Ганибалаас тодруулахад тэрбээр " Манай бүлгийн гишүүдийн олонх нь О.Цогтгэрэл гишүүнийг дэмжлээ. Ингэснээр АН-ын бүлгийн асуудал цэгцэрч асуудалд нэг талдаа гарах боломж бүрдлээ. Энэхүү шийдвэрээ УИХ-ын даргад танилцуулна" гэв.
АН-ын бүлгийн даргад О.Цогтгэрэлээс гадна Н.Ганибал, А.Адъяасүрэн нар өрсөлдөхөөр байсан боловч тэд нэрээ татжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна