Сайдад горилогчид улайрч, МАН-ын "дарга" нар гацаанд оров

Л.Бямбажав
2022/08/24

 Үндсэн хуулийн цэц давхар дээлтэй холбоотой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтыг хүчингүй болгосон нь өнөөдөр МАН-ын удирдлагуудад гавьяа биш  “гай” болж хувирав. Уг нь тэд үүнийг хамгийн их хүсч байсан ч  нүүр тулаад  бултмаар шахуу болж байна. Учир нь УИХ-ын гишүүдийн Засгийн газрын танхимд орж ажиллах амбиц нь дийлдэхгүй зууралдаж, намын удирдлагуудынхаа толгойг нь гашиглав.  Цэцийн тогтоолыг хэрэгжүүлэхээр ээлжит бус чуулганыг шуурхай зарлаж нээсэн ч УИХ-ын үйл ажиллагаа гацаад байна. МАН-ын гишүүдээс сайдад горилогчид нь дэндүү олширч тэдний хэнийх нь хүслийг биелүүлэх үү гэдэг нууц уулзалтууд Саарал ордонд өрнөсөөр. Нөгөөтэйгүүр үүнд хугацаа их орж байгаа учраас эрх баригч намын "бүдүүн" бүлэг Үндсэн хуулийн цэцийн гаргасан тогтоолд нэмэлт тайлбар авах шаардлагатай гэж үзсэн нь цаад талдаа сайдад горилогч гишүүдийнхээ учир зүгийг олж хугацаа авах гэсэн арга.

Мэдээж ҮХЦ гаргасан тогтоолдоо шалтгаан, нөхцөлийг тодорхой дурдаж, албажуулсан атал дахин нэмэлт тайлбар өгөх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, шийдвэрийн агуулга, тодотгол нь өөрөө тайлбар юм. 

Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ҮХЦ-ийн хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэхээр товлосон ч байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүй. Тус байнгын хороонд харъяалагддаг 19 гишүүнээс тав нь ирцээ бүртгүүлж хурлаа эхлэхийг хүлээсэн. Хэрэв Төрийн байгуулалалтын байнгын хороо өчигдөртөө хуралдсан бол үргэлжлүүлэн УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах байлаа. Энэ хооронд МАН-ын гишүүд хэсэг хэсгээрээ уулзалдсан бол нөгөө хэсэгт нь УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар Ерөнхий сайдын өрөөнд цугларч дараа нь УИХ-ын даргын дэргэдэх  зөвлөлийг хуралдуулсан. ТББХ-ны ирц хүрээгүй шалтгааныг яв цав Ж.Мөнхбат дарга нь тайлбарлаж чадаагүй бөгөөд "Хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргын дэргэдэх  зөвлөл хуралдах гэж байна" гэснээс өөр зүйл хэлээгүй.  Тус хурлаар ажлын хэсэг байгуулсан гэх.

Өнөөдөр 10 цагт ТББХ-ны хурал дахин зарлагдсан боловч одоо хүртэл ирц нь хүрээгүй байна. УИХ-д Үндсэн хуулийн цэц нэмэлт тайлбар хийгээгүй гэж эрх баригчид шалтаглах ч начир дээрээ сайдын суудлуудаа тохироогүй байгаатай холбоотой.  Хоёрдахь шалтгаан нь Цэцийн тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төслийг боловсруулж, үүнийг хэлэлцэхдээ  Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах уу, эсвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулж шийдвэрлэх үү гэдгийг эцэслэн шийдвэрлээгүй маргаантай байгаа аж. 

Хэвлэлүүдээр сайдад горилогчдын таамаглалууд янз бүрээр хөвөрч байгаа ч МАН-ын гол томилгоог гуравхан хүн л шийднэ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, МАН-ын генсек энэ гурав л хэнийг сайд болгох уу гэдгийг шийдэх хүмүүс. Үүн дээр нэмээд Ерөнхийлөгчийн оролцоо тодорхой хэмжээнд бий. Сүүлийн хоёр сонгуульд намаа олонх болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн генсекийн хувьд аль ч Засгийн газарт орж ажиллалгүй намынхаа гал тогоох барьж, энэ хэрээр улс төрийн карьер нь гадна талд өсч буй. Тиймдээ ч энэ удаагийн Засгийн газарт генсекийг сайд болгох сонирхол ч мөн бий.  Гэхдээ түүний хувьд сайд болохгүй нь  лавтай ч өөрийн хүмүүстээ сайдын суудал авч өгөх нь тодорхой. 

 



17
angry
1
care
3
haha
3
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 21 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 23 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 23 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20