"Үндсэн хуулиас Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгох тухай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дууслаа.
Байнгын хорооны хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон.
Асуулт асуух гишүүн байсангүй тул санал хураалтыг шууд явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувиар санал дэмжигдлээ.
Батлагдсан өдрөөс эхлэн дэмжих саналын томъёоллыг 92.9 хувиар мөн дэмжигдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна