Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын хоёрдугаар ээлжид орж ажиллах сайд нар тодорч эхэллээ

Ш.АДЪЯАМАА
2022/08/26

УИХ-ын чуулган завсарлаж, улс төр нам гүмхэн байх үеэр Үндсэн хуулийн цэц “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосон нь "унтаж" байсан улс төрийг сэрээж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад хүрсэн. 

Даваа гаригт хуралдаж эхэлсэн парламент өдөртөө л  нэг хуулийг "машиндаж" шуурхайлсан нь ҮХЦ-ийн дээрх тогтоолыг хэрэгжүүлэхэд яаравчилсан нь. 

Улмаар өчигдөр /2022.08.25/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Н.Энхболд нарын 62 гишүүн өргөн барьж, мөн өдөрт нь хэлэлцэн баталлаа. Ингэснээр Засгийн газарт ажиллах  УИХ-ын гишүүний давхар дээлтэй холбоотой заалт Үндсэн хуулиас "арчигдаж" Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох эрхзүйн орчин бүрдээд байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх заалтыг санаандгүй оруулсан уу гэвэл бас үгүй юм. Улс төрийн тохироо нь бүрдсэн цагт дээрхээ засна гэж харсан нь лавтай.  Тухайн үед Үндсэн хуулийг явуулахын тулд сайдаар ажиллах УИХ-ын гишүүнийг тооны хязгаарлалтайгаар "давхар дээл"-ийг оруулсан. Хэрэв ингэж тусгаагүй байсан бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт явахгүй байх байлаа. Тэр үед МАН-ын 33:32-ынхны талаас сайдын суудалд санаархагчид дэндүү олон байсан учраас үүнийг хааж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахын тулд буюу аргагүйн эрхэнд  "Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг оруулсан нь  32-ын талын дэмжлэгийг авсан.

Ийн ярвигтай замаар батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дээрх заалт 800 хоногийн дараа засагдав. 

Өдгөө дан УИХ-ын гишүүдээс Засгийн газрын сайд нарыг томилох ч  боломжтой учраас "Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй" гэдэгчлэн сайд болох хүсэл УИХ-ын гишүүн бүрт бий. Мэдээж хүссэн бүрийнх нь хүслийг биелүүлэх боломжгүй тул Ерөнхий сайд олон шалгуурыг харж байж танхимдаа ажиллах сайд нарыг горилогч нар дундаас "шилнэ". 

Нэгдүгээрт,  танхимдаа багцлагдаж, хамтран ажиллаж чадах эсэх, 

Хоёрт, Хөгжлийн банкны хулгайд холбогдоогүй байх,

Гуравт, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхүйц дэмжлэгтэй байх гэсэн гурван шалгуурыг голчлон харж сайд нараа шинээр бүрдүүлнэ. 

Өнөөдөртөө МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар сайд нарын нэрсийг эцэслэчихвэл  ирэх Даваа гаригаас шинэ сайд нартай Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. 

Хууччуулаас үлдэх нь 

  • Сангийн сайд Б.Жавхлан,
  • ГХ-ийн сайд Б.Батцэцэг,
  • ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
  • Шадар сайд С.Амарсайхан 
  • БШУ-ны сайд Л.Энх-Амгалан,
  • Соёлын сайд Ч.Номин,
  • БХБ-ын сайд Б.Мөнхбаатар,

Шинээр орж ирэх сайд:

УУХҮ-ийн сайдаар Г.Тэмүүлэн. Түүний хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон, олон улсын харилцааны мэргэжилтэй. Ашигт малтмал, уул уурхайн салбарт ажиллаж байсан. 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн мөн 2014-2015 онд Уул уурхайн яамны дэд сайд ажиллаж байсан гэдэг утгаараа тус салбартаа мэргэжлийн гэж харж болно.

Цахим, хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал. Тус яаманд өрсөлдөгчгүйгээр сонгогдов. Өнгөрсөн хугацаанд цахим, хөгжлийн холбогдох бүх хуулийг баталж, томоохон үүрэг гүйцэтгэсэн учраас түүнд өрсөлдөгч үгүй, сайд болох нь тодорхой болжээ. 

Эдийн засаг, хөгжлийн яаманд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар нарын нэр яригдаж байна. Ч.Хүрэлбаатар тус яамны сайдад хэт "шунаж" байгаа гэнэ. Тиймдээ  ч өнгөрсөн өдрүүдэд өрсөлдөгч нарынхаа эсрэг хар пи-арыг сошил орчинд хангалттай явуулж байгаа гэх. 

ХХААХҮ-ийн сайдаар Х.Болорчулуун тодорхой болов. Түүний хувьд УИХ-д гуравдахь удаагаа сонгогдсон ч сайдын суудалд очиж үзээгүй учраас өдгөө цаг нь болсон гэж үзжээ. 

Зам тээврийн сайдад Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн нар яригдаж байна. 

БОАЖ-ын сайдад Б.Саранчимэг. Парламентын гишүүн болсноосоо хойш байгаль орчны чиглэлд дуугарч ирсэн "ногоон" гишүүн. Энэ хавар тус яамны сайдаар очсон Б.Бат-Эрдэнийн ажилд Ерөнхийлөгчөөс муу дүн тавьсан гэх.

ЗГХЭГ-ын даргад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,

Эрүүл мэндийн сайдыг солих эсэхэд Ерөнхий сайд толгойгоо гашилгаж суугаа. Хичээл, сургууль эхэлж байгаа энэ үед ковидын тархалт нэмэгдэнэ гээд ДЭМБ-аас анхааруулчихсан. Ийм үед сайдыг нь солчихвол ороо бусгаа байдал бий болчих вий гэдэгт эмээж байна. Нөгөөтэйгүүр С.Энхболд сайд суудалдаа үлдэхийн тулд өөрийгөө магтуулсан нийтлэлүүдийг хэвлэлүүдээр тараасан нь харагдсан. Ямартай ч эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд гаргана. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Шадар сайдад санаархаж, С.Амарсайханы уурыг нь хүргээд амжжээ.

Бусад яамны сайдын  нэрс одоогоор бүрхэг байна.  


Ш.АДЪЯАМАА



49
angry
3
care
19
haha
6
liked
3
love
17
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 6 цагийн өмнө
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа 6 цагийн өмнө
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 7 цагийн өмнө
Улс төрд шинэ манлайлагч, шинэ дүр төрх тодруулах “Кандитат” реалити нэвтрүүлэгт салбар бүрийг төлөөлөх 100 оролцож, эхний шатад 49 нь хасагдлаа 8 цагийн өмнө
СЕХ: Өнөөдрөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд хаана 9 цагийн өмнө
ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага ирсний 80 нь гал түймрийн дуудлага байна 11 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ 11 цагийн өмнө
Ховд аймгийн Дарви сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11 цагийн өмнө
Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа 12 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ 12 цагийн өмнө
126: Улс төрийн шинэ өнгө Б.Баттулга гэж хэн бэ? 12 цагийн өмнө
Б.Пунсалмаа: Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас болж талыг нь хаяж байна 13 цагийн өмнө
СОНГУУЛЬ-2024: Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв 13 цагийн өмнө
Nas Summit team давхар даатгалтай АВА түрээсийн үйлчилгээг сонголоо 13 цагийн өмнө
Монголын хамгийн анхны, хамгийн том автомашины их дэлгүүр үүд хаалгаа нээлээ 13 цагийн өмнө
Улаабаатарт өдөртөө 12 градус дуаан байна 15 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө Өчигдөр
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна Өчигдөр
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр