Б.Батцэцэг: Шинэ сэргэлтийн бодлогыг БНСУ-ын шинэ Засгийн газрын бодлоготой уялдуулна

Л.Бямбажав
2022/08/29

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар өнөөдөр /2022.08.29/албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний  талаар мэдээлэл хийлээ.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Найман жилийн дараа хэрэгжиж байгаа гадаад хэргийн сайдын айлчлал хоёр улсын өнгөрсөн 30 жилийн харилцааг дүгнэн, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой юм. Хамтын ажиллагааг таван тулгуур чиглэлд өргөжүүлэн бэхжүүлэх талаар тохиролцсон. 

Монгол Улс, БНСУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлстэй. 

 Монгол Улс, БНСУ-ын улс төрийн яриа хэлэлцээ эрчимжүүлж, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар стратегийн яриа хэлэлцээг эрчимжүүлэхэд санал нэгдлээ. Энэ хүрээнд хоёр улсын харилцааны хооронд хамтарсан хороо, ГХЯ хоорондын стратегийн зөвлөлдөх уулзалт зэрэг яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлж, энэ ондоо багтаан ээлжит уулзалтуудаа хийхээр тохирлоо. 

Монгол Улсын Алсын хараа-2050 урт хугацааны бодлого Шинэ сэргэлтийн бодлогыг БНСУ-ын шинэ Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр логистик, эрчим хүч, байгаль орчин, уул уурхай, дэд бүтэц, соёлын салбарт үр ашигтай хамтран ажиллах, бүтээн байгуулалтуудын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. 

Монгол Улсын шинэ нисэх буудлыг бүс нутгийн тээвэр логистикийн зангилаа болгох, Хөшигийн хөндийд шинэ хот эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хүрээнд БНСУ-ын Инчеоны чөлөөт бүс байгуулсан туршлагыг судлах ажлыг амжилттай эхлүүлснийг талууд сайшааж, энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирлоо.

Хоёр улс харилцан ашигтай бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг Монгол Улсын байгалийн баялаг, БНСУ-ын туршлага, шинэ дэвшилтэт технологийг хослуулан хэрэгжүүлэх талаар ярилцаж, худалдаа, хөрөнгө оруулалтыг эрхзүйн орчинд бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны дүнд үндэслэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцлоо. 

Нийт хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухайд Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн эрчимжүүлэхээр боллоо. 

10 аймгийн төвд дулааны станц барих,  орон сууцны хороолол барих зэрэг томоохон төсөл хөтөлбөрийн гүйцэтгэлийг урагшлуулах талаар онцгойлон анхаарч ажиллахаар боллоо. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуучлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо. 

Монгол, Солонгосын иргэдийн солилцоог дэмжих хүрээнд соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын хөгжилд, биеийн тамир, спорт, хүмүүнлэгийн салбарыг дэмжиж ажиллах талаар талууд ярилцлаа.

БНСУ-д оршин суугаа манай улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хоёр улс харилцан адил байх зарчмын  дагуу иргэд зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд БНСУ-ын визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар болон агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг ард иргэдийн солилцоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллахаар тохирсон" гэлээ. 


0
angry
0
care
2
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20