УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг өнгөрсөн долоо хоногт сонгосон. Улмаар өнгөрөрч амралтын өдүүдэд С.Эрдэнийн талын АН-аас Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг намаасаа хөөсөн тухай мэдэгдэл гаргасан. Шалтгаан нь ҮХ-ийг хэлэлцэх үеэр тэд намын эсрэг ажиллаж, хувийн амбицаа хөөсөн учраас намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаагаар хассан гэж С.Эрдэнэ өнөөдөр /2022.08.29/ мэдээллээ. Мөн УИХ дахь АН-ын бүлгийг тарааж буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл энэ талаар О.Цогтгэрэлээс тодруулахад тэрбээр "С.Эрдэнийн талынхан хуулиа судал, олон нийтэд буруу мэдээлэл өгч байна. Өнөөдрийн байдлаар АН-ыг төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй, тийм атал хэн нэгнийг хөөж туух эрх хэнд ч байхгүй" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна