ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнөөдөр тус ажлаа өглөө. Үүнтэй холбоотойгоор түүний байр суурийг тодруулахад, тэрбээр "Шинээр томилогдсон сайд нар УИХ-д олон сонгогдсон хүмүүс, ажлаа сайн хийгээд явчих байх. Тал хувь нь хуучин сайдууд үлдэж байна. Миний хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд ажлаа хүлээлгэж өгч байгаад баяртай байгаа. Миний хувийн амьдрал та нарын анхаарал татах асуудал биш. Би Монголын төрд 41 жил ажилласан. Улс төрд ороод 32 жил болж байна. Нам, УИХ, ЗГ-ын бүх түвшинд ийм удаан ажилласан цорын ганц хүн нь би. Залуучуудад амжилт хүсээд явж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна