ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно. Дорнын эдийн засгийн форум есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд форумд 60 орны төлөөлөгч оролцох юм байна.
Өнгөрсөн жилийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч цахимаар оролцож, “Шинэ эрин үеийн эдийн засаг: Юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод-шинэ сорилт боломжууд”, ”Өөрчлөгдсөн дэлхийд хамтын хариуцлага”, “Залуучуудын Алс Дорнын эдийн засгийн форум” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байв.
Энэхүү форум нь Оросын Алс Дорнодын өөрчлөлт, шинэчлэлтийг харуулдгаас гадна бүс нутгийн орнуудын эдийн засгийн интеграцыг хэлэлцэх олон улсын хүчтэй индэр болсон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна