Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга хууль бусаар тарвага агнасан асуудлаар шалгагдаж байна

Л.Бямбажав
2022/09/06

БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар  тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон. Монгол орны хэмжээнд тарвагыг гурван жилийн хугацаанд хориглосон байтал зарим сумын Засаг дарга албан тушаал, эрх мэдэлдээ бардаж хуулийн дээгүүр алхаж буй жишээг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга Б.Бямбаа харуулав. 

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр буюу сумынхаа ойн баяр наамдын дараахан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга Б.Бямбаа нутгаасаа гарч Завхан аймгийн Отгон суманд амарч явах үедээ тарвага агнаж буй үйлдэл нь бичлэгээр нотлогджээ. 

Хууль бусаар тарвага агнавал:

Монгол Улсын "Зөрчлийн тухай хууль"-ийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300.000, аж, ахуй нэгжийг 3.000.000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200.000, эрийг 170.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулна.

Аливаа хууль дүрэм, шийдвэрийг сум, орон нутгийн Засаг дарга нар өөрсдөөсөө үлгэрлэж, хэрэгжүүлэх ёстой атал Засаг дарга Б.Бямбаа хуулийн дээгүүр гишгэж, хориотой ан агнасан үйлдлээс нь харвал тус суманд хууль хэрхэн хэрэгждэг вэ гэдгийг тод харуулах.

Тухайлбал, Төвшрүүлэх сумын Засаг дарга Б.Бямбаа нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдлүүд хэдэнтээ гарсан тул түүнийг огцруулах тухай асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулах асуудал хүртэл яригдаж байна.

Сумын Засаг дарга Б.Бямбаа томилогдсоноосоо хойш эхнэрээ албан үүргийн хувьд шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаал болох сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилжээ.  

 Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хориглолтыг ноцтой зөрчсөн. Тус хуулийн 29.2.4 дэх заалтын дагуу энэхүү 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бол бол нийтийн албанаас халах арга хэмжээ авах хуулийн зохицуулалтай. 

 Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Засаг дарга Б.Бямбаагаас тодруулахад тэрбээр  "Долдугаар сард ажлынхантайгаа нийт 14-үүлээ Завхан аймагт явж байх үедээ чулуугаар тарвагыг цохьсон. Би буудаагүй. Энэ асуудал Завхан аймгийн цагдаагийн газар шалгагдаж байгаа. Эхнэрийн тухайд намайг Засаг дарга болохоос өмнө 2017 оноос хойш сумын сургуулийн захирлаар ажиллаж байгаа. Би 2021 он дөрөвдүгээр сард Төвшрүүлэх сумын Засаг даргаар ажиллаж байгаа" гэв. 

Ямартай ч хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж буй эл асуудал хэрхэн шийдэгдэхийг нь харах л үлдлээ.



19
angry
2
care
23
haha
3
liked
3
love
11
sad
15
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20