Хуурамч диплом ашиглаж Засаг дарга болсон А.Нурбекийг ажлаас нь чөлөөлөх үү

Л.Бямбажав
2022/09/06

 Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга А.Нурбекийг хуурамч дипломтой болохыг нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны тавдугаар сарын 10-ны өдөр шийтгэх тогтоол үйлдэж, А.Нурбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл Засаг дарга А.Нурбек анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзэж,   Давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Тус  шүүх хурал өнөөдөр  /2022.09.06 / болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. 

Өөрөөр хэлбэл,  Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга А.Нурбек нь 1998 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Сейфуллины нэрэмжит Ахмола Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Зоо-инженер мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийн 0029942 дугаартай "Зоо-инженер" мэргэжлээр төгссөн гэх дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2020 оны арваннэгдүгээр сарын 09-нд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо сумын Засаг даргад тавигдах "дээд боловсролтой" гэх шаардлагад нийцүүлэхийн тулд хуурамч бакалаврын дипломыг ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүхээс түүнд ялын хамгийн бага хэмжээ буюу 800 мянган төгрөгөөр торгож, улсад 25 сая төгрөгийн цалингаа буцаан төлөх шийдвэр гаргасныг өнөөдөр Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлига, албан тушаал болон аливаа хэргээр шүүхээс ял, шийтгэл авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй" гэдгээ хэдийнээ мэдэгдсэн билээ. 

Тиймээс хуурамч диплом ашиглаж Засаг дарга болсон А.Нурбект хариуцлага тооцох асуудал  Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд үлдээд байна.



34
angry
2
care
24
haha
61
liked
8
love
25
sad
24
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20