НИТХ: 12 удаа тендер зарласан боловч сонирхогч ААН нэг ч орж ирээгүй

Л.Бямбажав
2022/09/07

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын талаар хэлэлцлээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга мэдээллийг сонсож хэлэлцэв. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 550 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүн дээр он дамжин хийгдэж буй 183 төсөл, арга хэмжээ байгаа юм. Мөн орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвөөр эрх шилжиж ирсэн төсөл арга хэмжээтэй нийлээд зарласан худалдан авах ажиллагаанууд 42 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэрээ хийгдсэн 327 ажил байгаа бол, тендерийн материал хүлээн авч байгаа, зураг төсөв ажлын даалгаваргүй, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа шатандаа олон ажил явж байгааг төлөөлөгчид онцолж байлаа. Худалдан авах ажиллагаа амжилтгүй болсон цөөнгүй ажил байгааг задалбал, 26 төсөл арга хэмжээг 3 удаа зарлаад амжилтгүй болсон мөн 4 удаа зарлаад амжилтгүй болсон 15 ажил, 5 удаа тендер зарлаад хэрэгжүүлэгч орж ирээгүй 11 байгаа юм. Мөн 12 удаа тендер зарласан боловч сонирхогч аж ахуйн нэгж орж ирээгүй 1 ажил байна. Бараа материалын үнийн өсөлт, хил гаалийн саатал, боловсон хүчний нөөцийн дутагдалтай зэрэг олон асуудал төлөвлөгөөт ажлуудыг саатуулж байгааг тэд мөн онцоллоо. 


Мөн дээрх нийт төсөл арга хэмжээнээс 11 нь бүрэн биелэж, 189 нь 80-99 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин 0-9 хувийн гүйцэтгэлтэй 115 ажил байгааг анхааралдаа авч, шахаж ажиллахыг төлөөлөгчид хэлэв. Хэрэгжиж буй төсөл арга хэмжээг төрлөөр нь ангилбал:

  • Гэрэлтүүлэг камержуулалт 34
  • Тохижилт 178 
  • Их засвар 125 
  • Инженерийн шугам сүлжээ 107 
  • Барилга байгууламж 123 
  • Зам засвар 75 
  • Сургууль, цэцэрлэгийн тоног, төхөөрөмж 15 
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашин 26 байгаа юм. Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар төвийн 6 дүүрэгт ажилласан төлөөлөгчид гацсан, удааширсан томоохон ажлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулж, хариулт авч байна. Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


4
angry
1
care
7
haha
3
liked
0
love
3
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20