Д.Амарбаясгалан: Цаашид төр аливаа төрлийн бизнес эрхлэхээс татгалзана

Л.Бямбажав
2022/09/09

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон хуульч, судлаачид оролцсон юм. 

Төр болон нийтийн өмчийн талаарх ойлголт, түүний эзэмшил, өмчлөлийг тодорхой болгох олон нийтэд нээлттэй, хяналттай зөв, ашигтай ажиллуулах, үр өгөөжийг нийгэмд тэгш хүртээх хэрэгцээ шаардлагын үүднээс дээрх төслүүдийг боловсруулжээ.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад төрийн болон орон нутгийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зохион байгуулалт, төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, бүртгэх, үнэлэх, эзэмших ашиглах, захиран зарцуулах хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгажээ.


Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд төр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанитай байх тухай зааснаас гадна ямар салбарт төр компани байгуулахыг тусгайлан заахаар оруулжээ. Тухайлбал, төр стратегийн ач холбогдолтой болон нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, олон улсын гэрээгээр зохицуулагдах, хуульд тусгайлан заасан салбаруудад компани байгуулах боломжтойгоор тусгажээ.

Түүнчлэн төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоо болон хараат, хараат бус гишүүдийн харьцаа, гүйцэтгэх удирдлагыг хянах тогтолцоо, үйл ажиллагааны үнэлгээ олон нийтэд нээлттэй байх зохицуулалтыг мөн хуулийн төсөлд оруулжээ. Эдгээр хуулийн төсөл нь хөрөнгө оруулагчдад хаалт тавих зохицуулалт болох ёсгүй, төрийн хэт оролцоог нийгмийн салбаруудад үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй зэрэг саналыг хуульч, судлаачид хэлж байлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа бүх талын оролцоог хангаж, сайтар хэлэлцэх ёстой. Эдгээр төслүүдэд дэвшилттэй зүйлүүд байгаа ч анхаарах зүйлс байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчдыг ажиллах таатай нөхцөлөөр хангасан байх ёстой. Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэл өгч, төсвийн бодлогод тусгаж эхэлсэн. Цаашид төр аливаа төрлийн бизнес эрхлэхээс татгалзана. Энэ бодлоготой хуулийн төслүүд уялдах ёстой. Монголын төр бодлогоо урт хугацаанд төлөвлөж, тогтвортой, ойлгомжтой ажиллаж, иргэдийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой“ гэлээ.

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар 


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20