Монгол Улсыг АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтад оролцсон явдлыг өндрөөр үнэлжээ

Л.Бямбажав
2022/09/09

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай 2022 оны 9 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулсан Cөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээ уулзалтад оролцжээ. Уулзалтын үеэр дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол нар хоёр талын уулзалт хийсэн байна. БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол хэлэхдээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалтай хамтран зохион байгуулсан “Хааны эрэлд-2022” хамтарсан сургуулилтад оролцсон явдлыг өндрөөр үнэлжээ.

Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэн, өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Дэд сайд Б.Баярмагнай хариуд нь Монгол, Солонгос хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн хэлэлцээний үеэр дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жун Собтой танилцах уулзалт хийж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэндчилгээг уламжилжээ. Түүнчлэн тэрбээр Канадын батлан хамгаалахын дэд сайдтай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан төдийгүй Унгар болон Камбож Улсын батлан хамгаалахын дэд сайд нар, АНУ, БНСУ-ын Хамтарсан командлалын орлогч командлагч нартай танилцах уулзалт хийсэн байна. Сөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээ нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх олон талт аюулгүй байдлын батлан хамгаалахын дэд сайд болон судлаач, мэргэжилтнүүдийн түвшний яриа, хэлэлцээ юм.

 Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд үнэлэлт, дүгнэлт хийх, олон талт яриа хэлэлцээг дэмжих, харилцан ойлголцол, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү уулзалт энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 48 улс, олон улсын 3 байгууллагаас дэд сайд болон эрдэмтэн, судлаачид оролцжээ. Энэ жилийн яриа, хэлэлцээ нь “Аюулгүй байдлын цогц сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх: Олон улсын эв санааны нэгдлийг дэмжих” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдсан байна.




0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20