ЗӨСҮТ: Тарваган тахлын халдвар Улаанбаатарт зөөвөрлөгдөж орж ирэх магадлал маш өндөр байна

Л.Бямбажав
2022/09/20

Тарваган тахлын голомттой бүс нутгийн талаар ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах дараах мэдээллийг өглөө. 

“Нийт  17 аймгийн 137 сумыг тарваган тахлын голомттой бүс нутаг гэж үзэж байна.Гэвч сүүлийн үед голомтгүй аймгуудад өвчлөл зөөврлөгдөх эрсдэл байна.  Өнөөдрийн байдлаар 147 удаагийн дуудлагаар хянан шалгах постууд дээр хот руу орж ирэх гэж байгаад баригдсан 827 ширхэг тарвага хураагдаж шинжилгээ хийгээд байна. Энэ нь  хот суурин газар руу тарваган тахлын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэл байгааг харуулж байна.Тарвага агнахыг хуулиар хориглосон хэдий ч иргэд тарвага агнасаар байна. Энэ жил сум үнэтэй байгаа учраас хамгийн хориотой буюу тарвагыг  хавхаар агнасан тохиолдолд халдвар авах эрсдэл хамгийн өндөр байдаг. Энэ он гарсаар тарваган тахлын сэжигтэй  зургаан тохиолдол гарсан. Хамгийн сүүлд есдүгээр сарын 11-нд Ховд аймгийн Цэцэг суманд, 17-нд Жаргалант суманд тарваган тахлын хоёр өвчлөл тус тус  бүртгэгдсэн. 


Эхний өвчилсөн хүнийг суманд нь тусгаарлаад,  эмчилж, өнөөдрөөс хөл хориог нь цуцалсан. Өвчтөний биеийн байдал харьцангуй сайжирсан.

Хоёр дахь тохиолдол нь Мөст суманд хавхаар тарвага агнаад, махыг нь идсэн хүн үжил хэлбэрээр өвчлөөд улмаар нас барсан. 40 гаруй тооны нэгдүгээр хавьтал бүртгэгдсэн.  Тухайн  хавьтлын нэг нь Улаанбаатар хотод орж ирсэн байгаа. Тухайн хүний явсан маршрутыг шуурхай тогтоон, орж, гарсан газрууд, хавьтал болсон хүмүүсийг нь тогтоон, ариутгал хийж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулаад байна.

Тарваган тахал бол зөвхөн байгалийн голомтод гардаг өвчин бус хүн ам олноор суурьшсан төв суурин газарт ялангуяа Улаанбаатар хот руу зөөвөрлөгдөх орж ирж өндөр эрсдэлтэй юм. Тиймээс иргэд онцгой анхаарч аль болох тарвага агнахаас зайлсхийж, өөрийгөө болон улс орноо эрсдэлд оруулахгүй байхыг хичээнгүйлэн хүсч байна.  Ховд аймагт тарвага агнахыг бүрэн зогсоосон учраас иргэд мэдээлэл сайтар өгч байна. 

Ирсэн нэг дуудлагын дагуу шалгахад гэрийнхээ гадна хөргөгчид 20-30 тарвага хадгалчихсан, гэртээ мөн хөргөгчид хадгалсан байх жишээний. 

Өмнө нь тарваган тахал улирлын чанартай байсан бол өнөөдөр хөргөгчид хадгалж жилийн дөрвөн улиралд тарваган тахал гарах өндөр эрсдэл байна. 

Коронавирус халдварын нас баралт 0.2 хувьтай байдаг бол тарваган тахлын нас баралт эрт оношлогдсон тохиолдолд 30-50 хувьтай байдаг. Баян-Өлгийд 2020 онд хоёр хүн нас барж байсан. Тарваган тахлын өвчин хүнд тахалт өвчин" гэлээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
4
love
3
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20