ДЭМБ: Монголд 2040 он гэхэд хорт хавдраар жилд 11647 хүн өвчилнө

Л.Бямбажав
2022/09/23

Дэлхийн улс орнуудад болон Монгол Улсад хорт хавдрын өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг байсаар байж хавдрын өвчлөл улам нэмэгдэх хандлагатай, эмчилгээний хүлээгдэл тулгамдсан асуудлын нэг байсаар байна. ДЭМБ-аас тооцоолон таамагласнаар 2040 он гэхэд манай улсад 11,647 хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол,  хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өсөн нэмэгдэх тооцоолол гаргажээ. 

Хүн амын дунд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ өвчлөлийн тоог сүүлийн хоёр жилээр харахад, 2020 онд 6702, 2021 онд 5981 тус тус бүртгэгдсэн байна. Зонхилон тохиолдох эхний 5 байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд

  •  элэгний хорт хавдар 32.7%, 
  • ходоодны хорт хавдар 16.1%, 
  • уушиг гуурсан хоолой хорт хавдар 7.5%,
  •  улаан хоолой 5.7%,
  •  умайн хүзүүний хорт хавдар 5.2%-ийг эзэлж байгаа ба нийт 67.2%-ийг дээрх хорт хавдрууд эзэлж байна.
 Бүс нутгийн хувьд Сүхбаатар, Дорнод, Архангай, Увс, Хэнтий аймагт хорт хавдрын шалтгаант нас баралт улсын дундажаас өндөр байна.

2021 онд эрүүл мэндийн даатгалын сангаас 79.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг  хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ. 2021 онд хавдрын хими эмчилгээг 7000 тохиолдолд, бай эмчилгээ 2459, 2022 оны 2-р улирлын байдлаар 2900 хими эмчилгээний тохиолдол, 1938 бай эмчилгээг  хийжээ. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20