МАНАЙ ОРОНД ОЛДОЦТОЙ, ЦУС ШИНГЭЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХҮНС

Л.Бямбажав
2022/08/28

Турмерик - эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаанд өргөн ашиглаж ирсэн хүнс. Турмерикд агуулагддаг фенолт нэгдэл болох куркумин нь цус өтгөрөхийн эсрэг гол үйлчилгээг үзүүлдэг бөгөөд каррины тод шар өнгийг үүсгэдэг.

Цагаан гаа - турмериктэй нэг аймгийн ургамал бөгөөд түүнд агуулагдах салицилат нь цус шингэрүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Байгалийн бус гаралтай нийлэг салицилатыг бид аспирин гэж нэрлэдэг. Салицилат олон төрлийн жимс, зарим төрлийн ногоонд бага хэмжээгээр агуулагддаг.

Халуун чинжүү - салицилатын өндөр агууламжтай тул хүчтэй цус шингэлэх үйлчилгээтэй. Цусны эргэлтийг нэмэгдүүлж, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг.

Саримс – хоол хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг байгалийн антибиотик, нянгийн эсрэг үйлчилгээтэй хүнсний ногоо. Саримсыг цус шингэрүүлэх үйлчилгээтэй гэж үздэг ч нөлөө нь бага, үйлчилгээ нь богино хугацаатай гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч Америкийн өрхийн эмч нарын академиас төлөвлөгөөт мэс засал хийхээс 7-10 хоногийн өмнөөс их хэмжээний саримсны хэрэглээг зогсоохыг зөвлөсөөр байдаг.

Синнамон- кумарин хэмээх цусны бүлэгнэлийн эсрэг бодис агуулах тул цус шингэлэх үйлчилгээтэй гэж үздэг. Уламжлалт хэрэглээгээр цусны даралтыг бууруулж, үе мөчний зэрэг үрэвсэлт өвчнийг намдаадаг гэдэг. Гэвч эрсдэлийн үнэлгээ хийсэн судалгаагаар синнамонтой талх, цай зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтмол хэрэглэх нь элэг гэмтээх эрсдэлтэй гэж тэмдэглэсэн байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 7 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 9 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 11 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 13 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 15 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 15 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 16 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 17 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр