ТАНИЛЦ: Орон нутгийн иргэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл авахад тавигдах шалгуурууд

Ш.АДЪЯАМАА
2022/09/28

Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даах талаар өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл үүнд шаардагдах санхүүжилт нь ирэх оны төсөвт суусан эсэхийг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. 

Тэрбээр  "Орон нутагт ипотекийн зээлийг хүүг  гурван хувь хүртэл буулгана. Зөрүүг нь татаас хэлбэрээр олгох бодлогын эх үүсвэр ирэх оны төсөвт суусан. Иргэн орон нутагт очоод, шилжилт хөдөлгөөнөө хийлгээд, тэндээ зээлээ төлөх хугацаанд ажиллах тогтвортой ажлын байртай болж энэ бүхнээ нотлох шаардлагатай. Ингэснээр төсвийн мөнгө гарна. Хэрэгжилт нь бодитой байх ёстой.

Түүнээс биш орон нутагт байр авсан хэрнээ буцаад яваад байж болохгүй. Тогтвортой ажилтай,  хүүхдүүд нь ерөнхий боловсролын сургууль, сургууль өмнөх боловсролын байгууллагад бүртгэлтэй, тогтсон ажилтай зэрэг олон зүйлийн гүйцэтгэлд нь  төрөөс хянаж оролцох ёстой. Төсвийн мөнгө болгон бодлогоо онох ёстой. Шаардагдах мөнгө нь төсөвт суусан учир бодитоор хэрэгжинэ" гэлээ. 



4
angry
2
care
3
haha
9
liked
10
love
8
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 7 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 7 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 8 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 8 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 9 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 9 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 22 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03