АИ-92 шатахууны нөөцийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараас тодруулахад, тэрбээр "Шатахууны нөөц хэвийн хэмжээнд байгаа. "Магнай трейд" компанийн санхүүгийн дотоод асуудлаас болоод түгээлтэд саад учирсан. Тухайн компани АИ-92 шатахууны 30-40 хувийг нийлүүлдэг, АИ-92-т суурилсан компани юм билээ. Удахгүй санхүүгийн дотоод асуудал нь шийдэгдэх байх. Нөгөөтэйгүүр шатахууны нийлүүлэлт дээр Ерөнхийлөгч ОХУ-тай нэлээд сайн хэлэлцээр хийсэн.Хэдийгээр ам.долларын ханш өсч байгаа ч гэсэн дизель түлшний үнэ 350 төгрөгөөр буурсан" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна