О.Мөнхжин: Бүх койныг сайн шалгаарай

Л.Бямбажав
2022/10/10

Крипто зах зээлд IHC койныг гаргасан О.Мөнхжин, Б.Гантиг, Н.Эрхэмбаяр, Б.Идэр-Од нарыг мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа талаар бид мэдээлсэн билээ. 

Энэ талаар мөн ЦЕГ-аас тодруулахад "Койн, токен шинээр гаргаж, хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэргийг шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран “Виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхэд” шалгах ажиллагааг явуулж байна. Виртуал хөрөнгө буюу койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор  IHC койныг гаргасан О.Мөнхжин цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Аа ер нь тэгээд шалгавал шалгана л биз дээ. Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйлгүй. Бүх койныг шалгаарай. Би анх гарч байхад нь л ганцаараа орилоод бараагүй олон луйвар бий. Хэн нь хэн бэ гэдэг нь танигдаад, гэм буруугүй нь тогтоогдвол бид улам л зах зээлийн итгэлийг авна. Бүхнийг хууль ёсны дагуу хийж, улсдаа хүртэл олон тэрбумын татвараа төлсөн. Өө нээрээ X-Meta бирж маань хүртэл өнөөдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Виртуал Хөрөнгийн Үйлчилгээ Үзүүлэгч” гэсэн хууль зүй, албан ёсны бүртгэлээ авлаа. Хууль бус юм хийгээд байгаа хүмүүс ингэж явахгүй байх аа" гэжээ. 

Монгол Улсын хэмжээнд нийт 73 ширхэг койн гарснаас одоогийн байдлаар 36 койны арилжаа хийгдэж байна. Урьдчилсан худалдаа хийгдэж, хөрөнгө босгоод алга болсон дөрөв, анхдагч арилжаагаар мөнгө босгоод алга болсон дөрвөн койн тус тус байна. Мөн улсын хэмжээнд 23 крипто бирж байгуулагдсанаас гурав нь СЗХ-ноос зөвшөөрөл авч ажиллаж буй. Үндсэндээ үйл ажиллагаа нь үргэлжилж буй 16, аппликэйшн нь ажиллаж байгаа нэг, хаагдсан зургаан бирж байгаа талаар Виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлсэн билээ. 



7
angry
1
care
4
haha
5
liked
5
love
8
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20