НОЦТОЙ БАРИМТ: Хөгжлийн банкны зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх тогтоолын төсөл

Ш.АДЪЯАМАА
2022/10/13

Ирэх оны төсвийг дагалдуулж хамт өргөн мэдүүлсэн хуулиуд дотор Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай тогтоолын төслийг оруулсан нь анхаарал татаж байна. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Хөгжлийн банкны 2023 онд төлөгдөх хуваарьтай гадаад үнэт цаасны эргэн төлөлттийг дахин санхүүжүүлэх зорилгоор хийх зээллэгт шаардлагатай тохиолдолд Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т зөвшөөрсүгэй. Энэ тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ. 

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх тогтоолын төсөл гэсэн үг юм. Үүнийг ч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эрс эсэргүүцэж, “Зээлийг нь төрөөс баталгаа гаргаад, мөн Хөгжлийн банкаа энэ явахаа болилоо хэмээн дампууруулж энэ зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь гэж харагдаж байна. Ингэж болохгүй. Төсөв дагаж орж ирсэн тогтоол дотроос үүнийгээ авч хаяарай. Улсын мөнгийг идэж ууцгаачхаад баталгаа гаргаад байж болохгүй Энэ тогтоолоо татаж авахгүй бол би нэг бүрчлэн ямар бүлэглэл орж, хэн хэний ямар ашиг сонирхол бүхий компаниуд байгааг ил гаргаж тавина шүү. Жишээ хэлэхэд дампуурч байгаа Чингис хаан банк руу 30-40 тэрбумын зээл өгч байгаад өөрсдөө хусчихсан байхгүй юу" гэсэн байр суурийг илэрхийлсэн нь ийм учиртай байж. 

Хууль дагалдуулж  хулгай хийх гэсэн дээрх тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн  нь Хөгжлийн банкан дахь улстөрчдийн чанаргүй зээлийг  ч Засгийн газар төлж барагдуулах үүрэг хүлээхээр байгаа юм. 

Учир нь "Засгийн газрын өрийн баталгаа" гэдэг нь  баталгаа гаргуулагч нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд төлбөрийг баталгаа гаргуулагчийн өмнөөс төлж барагдуулахаар Засгийн газрын хүлээсэн үүргийг хэлнэ гэж Өрийн удирдлагын тухай хуульд томъёолсон.

 Хөгжлийн банкны 30 тэрбум иентэй тэнцэх хэмжээний 10 жилийн хугацаатай “Самурай” үнэт цаасыг Япон Улсын зах зээлд Японы хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар (JBIC) жилийн 1.52 хувийн хүүтэйгээр арилжаалсан. Хөрөнгө оруулагчидтай хийсэн бонд арилжаалах гэрээний дагуу үйл ажиллагааны зардал, шимтгэлийг хассан дүнгээр “Самурай” бондын эх үүсвэр 24.3 тэрбум иен 2014 оны 01 дүгээр сард Хөгжлийн банкны холбогдох дансанд шилжин орж ирсэн. “Самурай” үнэт цаасны төлөгдөх хугацаа 2023 оны 12 дугаар сард төлөгдөж дуусах хуваарьтай.

Түүнчлэн, 2018 оны аравдугаар сарын 23-ны өдөр олон улсын зах зээлд нээлттэй хэлбэрээр арилжаалсан “Сэргэн мандалт” бондын 500 сая ам.доллартой тэнцэх хэмжээний үндсэн төлбөр 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр төлөгдөх хуваарьтай байна. Монгол Улсын Хөгжлийн банкны олон улсын зах зээлд гаргасан бондуудын эдгээр төлбөрүүд 2023 оны сүүлээр эргэн төлөгдөхөөр давхцаж байгаа нь тус банкны хувьд дахин санхүүжилтийн эрсдэлийг дагуулж болзошгүй байна. Иймд Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс дээрх гадаад бондуудын эргэн төлөлтийг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулах эсхүл дахин санхүүжүүлэх боломжгүй болсон зайлшгүй тохиолдолд Засгийн газрын зүгээс олон улсын зах зээл дэх нөхцөл, байдлыг харгалзан үзэж, өрийн баталгаа гаргах замаар Хөгжлийн банкны дахин санхүүжилтийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ гэж  Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байна. 

Хөгжлийн банканд 2022 оны  нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 769.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүний 87 хувийг бэлэн мөнгөөр, 13 хувийг өмчлөлийн бус үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлсөн байна. 

Он дуустал 543.3 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлэхээр ажиллаж байгаагийн 310 тэрбум нь чанаргүй, 212 тэрбум нь анхаарал хандуулах, 21 тэрбум нь хэвийн зээлийн ангилалд хамаарах аж.  2022 оны эцэс гэхэд нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна гэсэн тооцоог Хөгжлийн банкнаас гаргасан. 

Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллээр, тус газар Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 86 яллагчид холбогдох мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлжээ.


25
angry
3
care
2
haha
0
liked
1
love
1
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатар 33 градус хүрч хална 6 минутын өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 16 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 16 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 17 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 17 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 17 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 19 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 19 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 20 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 21 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 23 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна Өчигдөр
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр