“Алтантүлхүүр” хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг 3 дахь жилдээ дэмжин ажиллана

М.Төгөлдөр
2022/10/13

Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сан 3 дахь жилдээ “Зүрх мартахгүй” төсөлтэй хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Алтантүлхүүр” хүүхдийн санг төлөөлөн Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал, төслийн санаачлан хэрэгжүүлэгч  “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан нар гарын үсэг зурсан юм.

Төрлөхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо оношлон, мэс засал хийж, амь насыг нь аврах зорилготой уг төслийг Голомт банк эхэлсэн цагаас нь дэмжиж, санхүүгийн болон шаардлагатай бусад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй билээ.

Энэ үеэр “Зүрх мартахгүй” төслийн санаачлагч, “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан “Бид 2020 онд энэ төслийг эхлүүлэх үед  ковид гарчихсан, улс орны эдийн засаг хүнд байсан учраас амжилттай хэрэгжүүлж, олон хүүхдэд тусалж чадах болов уу гэсэн эргэлзээтэй, итгэлгүй байсан. Тэр үед Голомт банк бидэнд гол дэмжлэг, тусламж үзүүлсэн. “Зүрх мартахгүй” төслийн үр дүнд одоогоор 18 мянган хүүхдийг  үзлэг, оношлогоонд хамруулж, 600 гаруй хүүхдэд амжилттай мэс засал хийгээд байна. Хүүхдүүдэд амьдрал бэлэглэх төслийг дэмжиж буй Голомт банкны хамт олон, ялангуяа “Алтантүлхүүр” сангийн хадгаламж эзэмшигч хүүхдүүд, тэдний эцэг эхэд  талархаж явдаг” гэсэн юм. Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал “Олон айл өрхийг өвчин зовлонгоос салгаж, нийгэмд гэрэл гэгээ авчирч байгаа энэ төслийг Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сангийн бяцхан хадгаламж эзэмшигч нар дэмжиж, бусад бяцхан зүрхнүүдээ аварч байгаа юм шүү” хэмээн онцолсон.

Төслийн хүрээнд 2027 он хүртэл нийт 1000 хүүхдэд зүрхний гажиг засах мэс засал хийж, амьдрал бэлэглэхээр төлөвлөсний 60  хувь нь ийнхүү биелжээ. Мөн төслийн багийнхан Монгол Улсаас гадна Киргизстан болон Тува хүүхдүүдэд үзлэг, мэс засал хийж эхлээд байна.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20