Д.Батлут: Монгол Улс нэмж зээл авах хэрэггүй, гадаад өр ДНБ-тэй харьцуулахад 200 хувьд хүрсэн

М.Төгөлдөр
2022/10/13

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Батлут "2023 онд улсын төсвийг бүрдүүлэхдээ гадаадын зээл тусламжаар тодорхой хувийг нь бүрдүүлнэ гэж тусгасан байна. Ирэх жилийн төсвийн төслийг 1,6 их наядын алдагдалтай байхаар боловсруулсан байна. Монгол Улс ирэх жил бондын эргэн төлөлтөд 1,4 тэрбум ам.доллар, Своп хэлцлийн 2,5 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийх ёстой. Гадаад өр ДНБ-тэй харьцуулахад 200 хувьд хүрсэн. Нэмж зээл авах хэрэг бий юу гэж бодох цаг болоод байна. Нэмж авсан зээлээ төлөхөд бэрхшээл тулгарах нь ойлгомжтой. Ингээд улсын зээлжих зэрэглэл буурах эрсдэл дахин үүснэ.

Нөгөө талаар олон улсаас авсан зээлийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгмөөр байна.
Жишээлбэл:
- 2016-2020 онд Хөдөөгийн хөгжлийн төсөлд 50 сая ам.долларын зээл авсан. Хөдөөд бодит хөгжил бий болсон уу?
- БОАЖЯ цөлжилтийг бууруулах чиглэлээр 2016-2026 төсөл хэрэгжүүлэхээр 7,9 сая ам.долларын зээл авсан. Бүх судалгаагаар цөлжилт өгт буураагүй байгаа нь тодорхой гарсан.
- Хүчирхийллийг бууруулах чиглэлээр 5 сая ам.долларын зээл авсан. Хүчирхийлэл буурсан уу?
Зээл авч хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг үнэлж дүгнэмээр байна" гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
3
liked
2
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20