"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

М.Төгөлдөр
2022/10/13

Өнөөдөр /2022.10.13/-нд “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн удирдлага Ж.Энхцэцэг, эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлж олноор нь ажлаас чөлөөлж байгаа асуудлыг МҮЭ-ийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос хөндөж Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд “Шаардлага” хүргүүлсэн. 

Тэгвэл "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь дөнгөж сая чөлөөлсөн байна.

Шаардлага хүргүүлсэн МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буяжаргал “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт ажиллаж байгаа олон эмч, ажилтнууд ажлын байрны дарамтад өртөж байгаагийн улмаас ажиллах сонирхолгүй болж, ажлаасаа олноор гарч байгаа нь тэдний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна. Бид тус байгууллагын удирдлага Ж.Энхцэцэгийн ёс зүй, харьцаа хандлагын талаар ЭМЯ-ны ёс зүйн Хяналтын хорооны 2022.09.09-ний өдрийн 22/75 албан тоот, ЭМЯ-ны “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар”-ын 2022.08.11-ний өдрийн 8/3620 тоот хяналт шалгалтын дүгнэлтийг Эрүүл мэндийн сайдад танилцуулсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд хяналт шалгалтын дүгнэлтийн дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд Ж.Энхцэцэгт хариуцлага тооцоогүй. Иймд Эрүүл мэндийн Сайд С.Энхболдыг ажлаас нь чөлөөлж холбогдох арга хэмжээг авч өгөхийг Засгийн Газрын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж байна” хэмээж байсан юм. 



67
angry
1
care
6
haha
9
liked
5
love
20
sad
18
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20