Б.Жавхлан: Дарханы арьс, ширний цогцолбор төсөлд зарим улстөрч оролцож, гацаасан

Л.Бямбажав
2022/10/19

 Сангийн сайд Б.Жавхлан Дарханы арьс, ширний цогцолбор төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дарханы арьс, ширний цогцолбор төслийг цаашид аль болох төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн худалдан авалтаас холуур байлгах хэрэгтэй.Аль болох төр, хувийн хэвшлийн түншлэл, болж өгвөл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар явуулах бодлого барина. Өөрөөр хэлбэл, тэнд хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийгээд бизнес хийх орчныг нь бид бодлого, эрх зүйн зохицуулалт, дэд бүтцээр нь дэмжиж өгнө. Ийм байдлаар явах нь зүйтэй. Өмнө нь Хөгжлийн банкны санхүүжилт аваад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар явж байсан. Дараа нь дахин өөрчлөлт ороод, хоёр салгаад буюу хувийн хэвшил нэг хэсэг дээр нь, нөгөө хэсэг дээр нь төрийн өмчийн 100 хувь хөрөнгө оруулалтаар нэг аж ахуйн нэгж байгуулсан нь одоо ийм байдалтай байна. Тиймээс төсвөөс хол байгааг дахин хэлье" гэдгийг тодотгов. 

Түүнчлэн цааш хэлэхдээ "Төсвөөс хөрөнгө оруулах болон худалдан авах ажиллагаа хийгдэх шаардлага, тийм эрх зүйн орчин ч байхгүй. Гэхдээ энэ төслийн хувьд уг нь өөрөө, өөрийгөө аваад явах бүрэн боломжтой төсөл байгаа юм. Харамсалтай нь энэ сайн төсөл сайн явж өгөхгүй, ТЭЗҮ нь өнөөдрийг хүртэл гараагүй байгаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах  энэ цогцолбор 10 мянган арьс, шир, түүхий эд жилд боловсруулах хүчин чадалтай, том объект босно. Харамсалтай нь манай  зарим нэг улстөрч үүнд оролцож,  өмнө нь байсан бизнес дизайн загвар нь өөрчлөгдсөн. Үүний улмаас саатсан, хугацаа алдсан, хойшилсон асуудал үүсэж байгаа. Энэ нь  цаг хугацааны бодитой хохирол авчирна. Тиймээс цаашид яаралтай энэ төслийн ТЭЗҮ-г дуусгаад цааш явна, явахгүй гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Засгийн газар ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэт" үйлдвэрээс 50 тэрбум төгрөг гаргаж, цогцолборын үйл ажиллагааны зардлыг хариуцах шийдвэр нь гарсан хэдий ч хэрэгжилт нь тун хангалтгүй байна" гэлээ. 



2
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20