​ Хаан банк 70 сая ам.долларын санхүүжилт татлаа

М.Төгөлдөр
2022/10/20

ХААН Банк Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-тай 70 сая ам.долларын урт хугацааны санхүүжилтийн гэрээг 2022 оны 10-р сарын 19-ний өдөр үзэглэлээ. Тус гэрээг байгуулснаар ЕСБХБ Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гаас 15 сая ам.доллар, өөрийн эх үүсвэрээс 45 сая ам.долларыг бүрдүүлж нийт 60 сая хүртэлх ам долларыг байгаль орчинд ээлтэй ногоон зээлийг санхүүжүүлэх, нэмэлтээр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 10 сая ам.долларыг санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ХААН Банканд олгож байна.

ХААН Банк 2006 оноос хойш байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх ногоон төсөл хөтөлбөрийг дэмжиж ирсэн бөгөөд хэрэглээний болон бизнесийн төрөл бүрийн ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгож байна. Энэхүү санхүүжилтийн хүрээнд байгальд ээлтэй үйл ажиллагаа, эко бүтээгдэхүүнийг дэмжих уян хатан, таатай нөхцөл бүхий ногоон зээлийг харилцагчдадаа санал болгосноор уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэж, эх дэлхийдээ хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.

ХААН Банк нь 2018 оноос НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн бөгөөд банк дотор баримтлах Тогтвортой хөгжлийн бодлогоо 2020 онд батлан мөрдөж байна. Жендерийн эрх тэгш байдлыг хангах буюу Тогтвортой хөгжлийн 5-р зорилтын хүрээнд ХААН Банк эмэгтэй бизнес, манлайлагчдыг дэмжих олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож ирсэн билээ. Тодруулбал, 2021 оны байдлаар 400 эмэгтэй бизнес эрхлэгч ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөр дамжуулан сургалт хөтөлбөрүүд, экспертийн чадавхжуулах үйлчилгээ, холбох үйлчилгээ болон бизнес консалтингийн үйлчилгээ авсан байна. Энэ мэт  үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд олон төрлийн зорилтот бүтээгдэхүүн, төсөл хөтөлбөр зэргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.МөнхтуяаХААН Банк нь ЕСБХБ-тай 2007 оноос  хамтын ажиллагаагаа эхлүүлж Монголын бичил, ЖДБ эрхлэгчдийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг бий болгох, зээлийн эрсдэл хуваалцах, эрчим хүчний хэмнэлт, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, худалдааны санхүүжилтийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ удаагийн санхүүжилтийн гэрээний хүрээнд ногоон төсөл хөтөлбөрийг тодорхойлох, зөвлөгөө өгөх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих бүтээгдэхүүнийг бий болгох цогц  техникийн туслалцааг ЕСБХБ-наас давхар авч буйгаараа онцлог болж байнагэж цохон дурдлаа.

ХААН Банкны тухай

ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрт байрлах нийт 547 салбар, нэгж болон цахим сувгуудаар дамжуулан Монгол Улсын хүн амын 82 хувьд банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Бизнес дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулан сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Бид мөн тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд үйл ажиллагаагаа ногооруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлсээр байна. ХААН Банкны 2021 оны Тогтвортой хөгжлийн тайлантай ЭНД дарж танилцана уу.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны тухай

ЕСБХБ нь 1991 онд үүсэн байгуулагдсан олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк болон 71 улсад үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага нь нийгэм болон байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт хийх зорилгынхоо хүрээнд өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдгөө гурван тивийн 6,400 гаруй төсөл хөтөлбөрт нийт 170 тэрбум евро зориулаад байна. Харин Монгол Улсад 2 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгож, 122 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжихэд чухал нөлөө, дэмжлэг үзүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Уур амьсгалын ногоон сангийн тухай

УАНС нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн хүрээнд хөгжиж буй орнуудын санхүүгийн хөдөлгүүр болох зорилготойгоор 2010 онд Канкуны хэлэлцээрээр үүсэн байгуулагдаж байсан. 2015 онд анхны төслөө санхүүжүүлж байснаас хойш  өдгөө нийт 170 гаруй төсөл, хөтөлбөрт 10.7 тэрбум ам.доллар зориулсан нь 600 сая гаруй хүнд хүрч, улмаар 2.3 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгарахаас урьдчилан сэргийлсэн гэсэн тоо баримт бий. Харин Монгол Улсад 430 гаруй сая ам.долларын санхүүжилт олгож, ногоон төсөл хөтөлбөрт хувь нэмрээ оруулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

                                                        Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

 

 


0
angry
0
care
1
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.245
Өчигдөр
0
0
Tsalin saitai bol mongoldo
Хариулах
197.211.52.67
2023/02/10
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
197.211.52.67
2023/02/10
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
150.129.140.198
2023/01/23
0
0
www.shangrila.mn casino orj irehuu
Хариулах
66.181.161.47
2023/01/06
0
0
Ih mngo bish jijig mngonder hogiin zan garagsn.humus gadagsh yavj bga hunde baga mngo ogdogshtei,yamar mngl mngor tsai hook avah bish,gadnih mngol mngo hereglehguishtei,hun mngo soliulahar uhain tas avchaad,huni heregtei bolsn ued golidog,muu heldeg mngo splidog gazar
Хариулах
66.181.161.47
2023/01/06
0
0
Omnoh sar mngo soliulah gesn chini $ bhgui geed goliigood bsn,gadagsh yavah huhd ogoh GED gej uchilaad bhgui goliij uulaad bsn,or mngo ni carttai bsnch bolohgui gesn,uzegui,haragui tsaas bichde,zz
Хариулах
139.5.216.109
2022/12/13
1
0
Hamgiin hogiin uilchilgeetei bank
Хариулах
103.68.107.37
2022/11/05
2
0
иргэдэд энэ зээлээ өндөр хүүтэй олгох байхдаа худлаа ноггн хөгжил нэрээр
Хариулах
202.131.227.82
7 цагийн өмнө
2
1
иргэдээс гүйлгээ хийх болгонд авдаг шимтгэлүүдээ цэгцэлмээр л байна шүү, шимтгэлийг чинь төлж дийлэхгүй нугарч унах бололтой.
Хариулах
129.205.124.227
2022/10/22
0
0
Сайхан мэдээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахад мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis эмнэлэгтэй холбогдоорой @ ( [email protected] mail.com ) тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө хагасыг нь төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбоо барьж, зөвхөн та л бол ядуурлаас үүрд ангижрах болно. сонирхож байна ([email protected] gmail.com)
Хариулах
202.9.46.192
2022/10/20
1
0
Хэрэв хэрэглэгчийн дансанд маш их хэмжээний доллар орж ирвэл монголын банкууд доллараар төлж чадахгүй болох уу?
Хариулах
Шинэ мэдээ
ЗХУТ: Түгжрэлийг бууруулахын тулд энэ туршилтыг хийх гэж оролдсон юм, буруу юм хийсэн бол уучлаарай 2 цагийн өмнө
Боловсролын зээлийн сан: Чи ядуу, энэ баян гэж ялгадаг зээл байхгүй, зээлээ төлөөгүй 230 хүнийг шүүхэд өгнө 3 цагийн өмнө
Буу, хутга ашиглан бусдын Lexus-570 машин дээрэмдсэн бүлэг иргэдийг баривчилжээ 3 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон машиныг ачиж журамлана 3 цагийн өмнө
Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс дараах шаардлагыг хүргүүлж байна 4 цагийн өмнө
​ Өмнөговьчууд  УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт хүргүүлэхээр болжээ 5 цагийн өмнө
Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ 5 цагийн өмнө
Г.Дамдинням: Би эгэл жирийн ажилгүй, ардын хүүхэд байхдаа зээлээр сурсан, одоо бол өөрийнхөө мөнгөөр докторт сурч байна 6 цагийн өмнө
Х.Болорчулуун: Зээрийн сүрэг хордсон уу эсвэл өвчилсөн үү гэдгийг тогтоохоор ажиллаж байна 6 цагийн өмнө
АН: МАН-ын мөрийн хөтөлбөр нь 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 6 цагийн өмнө
Ц.Мөнх-Оргил: Гурван гишүүний материалтай сайтар танилцаж байж шийдвэрээ гаргана, одоогоор хурлын тов гараагүй байна 6 цагийн өмнө
МАН: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна 6 цагийн өмнө
Япон руу аялах иргэд визээ цахимаар мэдүүлж эхэллээ 7 цагийн өмнө
Орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 18-нд болно 8 цагийн өмнө
Н.Золжаргалын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг прокурорт шилжүүллээ 8 цагийн өмнө
Онцгой дэглэм тогтоосноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК 1,188.0 сая ам.долларын үнэлгээтэй 12.4 сая тн нүүрс борлуулжээ 8 цагийн өмнө
Н.Учрал: Иргэд shilen.gov.mn-р орж, 3450 тусгай зөвшөөрлийн мэдээллийг хянах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно 9 цагийн өмнө
Дарсанд агуулагдах полифенол нь өтгөрсөн цусыг шингэлэхэд тустай 9 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав 9 цагийн өмнө