Л.Мөнхбаатар: Иргэний үнэмлэхийг чип, зайнаас уншдаг систем рүү шилжих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай

М.Төгөлдөр
2022/10/20

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-т өчигдөр Хууль зүйн Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй албаны хүмүүс ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцжээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, сүүлийн үед иргэд олон нийтийг бухимдуулаад байгаа үндэсний энгийн гадаад паспортын зургийг зөвхөн улсын бүртгэлийн ажилтан авч иргэдэд очер дараалал үүсгэж, цаг хугацаа алдаад байгаа асуудлыг дараах аргаар шийдвэрлэх талаар чиглэл өгсөн байна. Үүнд:

  • Үндэсний энгийн гадаад паспортын зургийг бүртгэлийн байгууллагын цахим санд байгаа өмнөх 1 жилийн дотор авхуулсан зургийн санг ашиглан иргэдээс зураг нэхэхгүй байх;
  • мэргэжлийн зурагчнаар авхуулсан зургаа иргэд файл хэлбэрээр авч ирсэн бол хүлээн авдаг байх;
  • иргэд бүртгэлийн ажилтнаар зургаа авхуулах хүсэлтэй бол зургийг нь авдаг байх;
  • иргэдийн цахим шуудангаар илгээсэн зургийг хүлээн авдаг байх;
  • е-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаар илгээсэн үндэсний энгийн гадаад паспортын хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэх;

Ингэхдээ зөвхөн шаардлага хангасан зураг хүлээн авахыг иргэд болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад мэдээллээр хангах нь үл ойлголцол үүсэхээс сэргийлэх давуу талтай талаар санал хэллээ.

Түүнчлэн, иргэд цахим паспорттой болсноор бусад улсад зорчиход хялбар болох төдийгүй виз олголтын асуудалд ч нааштай өөрчлөлт гарна гэж үзэж байгаа тул гадаад паспортыг цахимжуулахтай холбоотой хөрөнгө санхүүгийн асуудлыг төсөвт тусгуулах талаар Төсвийн байнгын хорооны ажлын хэсэгт уламжлахаа илэрхийлж, иргэний үнэмлэхийг чипээр уншихаас гадна зайнаас уншдаг систем рүү шилжих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.



2
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 23 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20