Монгол эрчүүд эрэгтэйчүүд хагалгааны чиглэлээр гадагш явах шаардлагагүй боллоо

М.Төгөлдөр
2022/10/20

Монголын Урологи, Андрологийн эмч нарын нийгэмлэгээс зохион байгуулж байгаа “УРОЛОГИ, АНДРОЛОГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ЗОРИЛТ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт  эхэллээ.



Хурлын нээж Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Эрчүүдийн эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд 2021-2022 онд ЭМЯ зүгээс 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий Урологийн дурангаар 15 аймгийг ханган, орон нутгийн эмч нарыг сургалтанд хамруулж,  472 мэс заслыг хийсэн. Ингэсээр орон нутгаас лавлагаа шатлалын эмнэлгийг зорих урсгалыг бууруулж, иргэдийн зардлыг хэмнэж чадсан. Анх ЭМЯ-ны шийдвэрээр 1957 онд бөөр шээсний замын мэс заслын эмчилгээ хийх бөөрний мэс заслын кабинет анх байгуулж, УГТЭ-н ерөнхий мэс заслын тасагт таван орыг бөөрний мэс заслын эмгэгтэй өвчтөнд зориулж яаралтай тусламж үзүүлэх үйлчилгээг эхэлж байсан түүхтэй бөгөөд үүнээс хойш 65 жилийн хугацаанд үе үеийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нөр их хичээл зүтгэлээр энэ салбар хөгжин дэвшиж, өргөжин тэлж эдүүгээ 110 гаруй эмч, улсын хэмжээний үйлчилгээ үзүүлэх гурван тасагтай болсон. Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүд бий болж ард иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Монгол Улсаас Урологийн чиглэлээр гадны орнуудад мэс засал хийлгэх шаардлагагүй болсон ба тусламж, үйлчилгээний хүлээгдэл  2-3 дахин багассан. ЭМЯ нь урологийн салбарын үйл ажиллагааг улам сайжруулах зорилгоор эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хүрээнд тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд эрэгтэйчүүдийн кабинетын загварын журмыг гаргаж, ирэх оноос хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна." гэдгийг онцоллоо. 

Хуралд дотоодын улсын ба хувийн эмнэлэгийн эмч нараас гадна БНСУ ба БНХАУ эмч нар оролцож байна. 








1
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 23 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20