Хахууль авсан банкны ажилтан, зээл авахын тулд хахууль өгсөн хоёрт ял оногдуулжээ

М.Төгөлдөр
2022/10/20

Шийдвэрийн дугаар 2022/ШЦТ/637                                                                                                         Шийдвэрийн төлөв : Хүчин төгөлдөр болсон                                                                                                     2022.10.19 шийдвэр-хураангуй 2                                                            

   Аажив нь банкнаас их хэмжээтэй зээл авах зорилгоор Банкны зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Онход албан тушаалын байдалтай нь холбогдуулан 70,000,000 төгрөг хахууль болгон өгчээ.

      Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ааживыг “өөрт давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн”, шүүгдэгч Онхыг “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүнд давуу байдал бий болгосон” гэм буруутай гэж үзэв.

      Хэрэгт авагдсан баримтаар, Аажив, Онх нар анх зээл хэрхэн авах талаар уулзаж, холбогдох зөвлөгөөг нэг нь өгч, нөгөө нь авсан, улмаар их хэмжээний зээлийг шуурхай гаргуулах, мөн дансны битүүмж чөлөөлүүлэхэд шан харамж өгөх, авах болон хамаарах бусад асуудлаар харилцан ярилцаж тохиролцсон нь тогтоогдсон байна.

   Банкны зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Онх нь тухайн тохиолдолд зээл олгох, данс битүүмжлэх эрх бүхий албан тушаалтан байгаагүй хэдий ч өөрийн албаны эрх нөлөө, нэр хүнд, танил талаа ашиглаж, Ааживаас түүнд хахууль өгөх бүрт Ааживын зээл авах, зээлийн дансны битүүмж чөлөөлүүлэх хүсэл зориг бодитой биелэгдэж байсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Онхыг өөртөө хууль бус ашиг орлого олох сэдэлт, зорилгоор хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс үзсэн байна.

      Түүнчлэн, хахууль авах, хахууль өгөх уг гэмт хэрэг үйлдэгдэхэд тухайн этгээдүүдийн хувьд өөрсдөдөө давуу байдал бий болгох, ашиг олох сэдэлт зорилгын нэгдмэл ашиг сонирхолтой байсан болох нь тогтоогдсон тул Онхыг  “хахууль авахдаа бусдыг хясан боогдуулсан”, Аажив нь тийнхүү “хясан боогдуулалтад гарцаагүй автаж хахууль өгсөн” гэж үзэх үндэслэлгүй, шүүгдэгч Ааживыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэжээ.     

   Иймд шүүгдэгч Аажив, Онх нарт хээл хахууль өгсөн, авснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

   Онход нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солих,

   Ааживыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих.

      Мөн хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төлбөрийн хэрэгсэл болох 70,000,000 /далан сая/ төгрөгийг Онхоос хурааж, улсын төсөвт шилжүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах шинжээчид төлөх төлбөрт тус тус 380,000 төгрөгийг Аажив, Онх нараас гаргуулж, шинжээчид олгохоор шийдвэрлэсэн.

Эх сурвалж: СХД-ийн ЭХАШШ


4
angry
2
care
12
haha
12
liked
4
love
5
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 23 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20