Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс албан тушаалаасаа огцорч байгааг дөнгөж сая зарлалаа.Тэрбээр энэ тухай мэдэгдэлдээ "Өөрт олгосон бүрэн эрхээ амжилттай хэрэгжүүлж чадсангүй" гэж хэлжээ.
Түүний хувьд Ерөнхий сайдын үүрэгт ажлыг 45 хоног хашиж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 5-нд Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээн авсан Лиз Трассын Засгийн газраас ердөө долоо хоногийн хугацаанд хоёр сайд нь огцроод байсан.
Түүнийг огцруулах тухай асуудал тус улсын парламентад хүчтэй яригдаад байсан бөгөөд огцрохыг шаардаж, эсэргүүцэж байсан юм.
Трасс Консерватив намын парламент дахь бүлгийн даргатай уулзаж, дараагийн ерөнхий сайдын сонгуулийг ирэх долоо хоногт явуулахаар ярилцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна