МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг маргааш өглөө 09:30 цагт хуралдуулахаар шуурхай зар түгээжээ. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхийг Удирдах зөвлөлийн гишүүдээсээ ч нууцалж байгаа аж. Удирдах зөвлөлийн хурал Ерөнхий сайдын өрөөнд болох бөгөөд тухайн үед хэлэлцэх асуудлыг танилцуулна гэж мэдэгджээ.
Ямартай ч ХХААХҮ-ийн дэд сайдын томилгоог хэлэлцэх нь тодорхой. Үүнээс гадна ХНХ-ын сайд болон Боомт хариуцсан сайдын асуудлыг хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна