Б.Жавхлан: Дарханаас гаралтай компани бүрийг надтай хамааруулж, харлуулж байгаа гүтгэлэгээ одоо болих хэрэгтэй

М.Төгөлдөр
2022/10/21

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдрийн /2022.10.20/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайдтай холбоотой асуудал хөндсөн. 


Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд  Б.Жавхлангаас тодруулахад тэрбээр "Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлд долоон удаа бонд гаргасан байдаг. Ирэх жил  "Самурай", "Евро" бондын өр төлбөрийг хийж барагдуулна. Хоёр бонд нь Хөгжлийн банктай холбоотой. 

Анх авахдаа Засгийн газрын баталгаа гаргачхаад төлөх болохоор бид хамаагүй гэж болохгүй.  Тиймээс улсын төсвийн бодлоготой хамт Хөгжлийн банкин дээр аливаа эрсдэл гаргахгүй үүднээс Засгийн газрын баталгаатай бондын гаргах эрхийг УИХ-аасаа хүсч байгаа юм.  Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ эрхээ ашиглаж болно, ашиглахгүй ч байж болно.

 Дарханаас гаралтай компани бүрийг надтай хамааруулж, харлуулж байгаа гүтгэлэгээ одоо болих хэрэгтэй. Би Дарханд төрж өссөн нь үнэн. "Дархан минж" гэхэд надтай надгүй унаж, босоод явж байгаа газар. Тэгж ярих юм бол Ц.Даваасүрэн гишүүн өөрөө Бондын зөвлөлийн гишүүн байсан хүн.  Бондын эх үүсвэрээс гаргаж байсан зээл Бондын зөвлөлийн шийвэрээр олгож байсан гэдгийг сайн мэднэ.  "Ган хүдэр" компани мөн л Дарханы компани юм билээ. Хөгжлийн банкнаас зээл авсан компани юм байна. Зээл авахад нь би гишүүний болон сайдын хувиар оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье.   Хуулийн байгууллагад хандаад шалгуулахад нээлттэй асуудал. Дуудаж ч шалгана, дуудахгүй ч шалгана. 900 тэрбум төгрөгийн зээл авсан гээд Жэтфинанс байгууллагатай бас холбож ярьж байна. Жаахан баримжаатай ярих хэрэгтэй. Өөрөө санхүүгийн мэргэжилтэй хүн эрх биш энэ дүнгээ ойлгож байгаа байх гэж бодож байна. Мэдэн будилж байх шиг байгаа юм. 

Бичил санхүүгийн хөгжлийн сан нь төслийн бүтэц шүү дээ. Монголбанктай холбоогүй. Тухайн үед эргэлтийн хөрөнгө нь 10 орчим тэрбум төгрөг байсан байна. Нийт эргэлтийн хөрөнгө нь ийм байгууллагаас яаж 900 тэрбум төгрөгийн зээл гарах вэ. Гурван удаа ийм дүнгээр зээл авсан гэхээр 2.7 их наяд төгрөг болох нь. Тухайн сан нэг зээлдэгчид 500 сая хүртэлх төгрөг зээлдэг байж.  Жэтфинанс байгууллагад манай дүү оролцоотой байсан нь үнэн. 2020 оны сонгуулийн өмнөхөн би дүүдээ "Ах нь улс төрд явж байгаа учраас ийм байдлаар бизнес хийгээд дэмий" гэсэн шаардлага тавиад болиулсан.

Зээлийн түүх нь бол 2012, 2014 онд тус бүр 260 сая, 2015 онд 400 сая төгрөгийн зээл аваад тухайн үед нь зөрчилгүйгээр буцаагаад төлсөн байгаа юм. Хамгийн сүүлийнхийг нь 2018 онд төлөөд дуусгасан зээлийн түүхтэй юм билээ. Яагаад 900 тэрбум төгрөгийн зээл авсан гэж дүн гаргаж ирснийг гайхаж байна" гэлээ.



8
angry
1
care
2
haha
8
liked
2
love
2
sad
5
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
129.205.113.184
2024/01/18
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 21 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 23 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 23 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20