ГССҮТ-д Франц Улсын Орлеон хотын Төв эмнэлгийн эмч нар ажиллаа

М.Төгөлдөр
2022/10/21

Гэмтэл Согог Судлалын үндэсний төв нь Франц улсын Орлеон хотын төв эмнэлэгтэй 22 жилийн турш хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд ажилчид туршлага судлах, сургалт зохион байгуулах зэрэг олон ажлыг хийж ирсэн бөгөөд сүүлийн хоёр жил цар тахлын улмаас болж завсарлаад байсан юм.

10 сарын 5-17-ны өдрүүдэд Франц улсын Орлеон хотын төв эмнэлгийн их эмч Жон Франсуа Виала, Бертран Мюнкенштарм, Лоран Брэт, Сабин Рэно нар ГССҮТ-т ирж ажиллалаа.
Энэ үеэрээ Дүрс оношлогооны тасгийн эмч нартай хамтран 100 гаруй хүнд үзлэг, оношлогоо хийж, 14 эмчлүүлэгчдэд үений эмгэгийн эмчилгээг хийсэн байна. Мөн их эмч Бертран Мюнкенштарм ГССҮТ-ийн Хүзүү нурууны гэмтэл согогийн тасагт ажиллаж, хэвтэн эмчлүүлж буй 40 орчим өвчтөнд хамтарсан үзлэг хийж, 10 өвчтөнд хамтарсан мэс заслын эмчилгээг хийхээс гадна сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нартай хамтран 30 эмчлүүлэгчдэд хөдөлгөөн засал, эмчилгээг хийжээ.



Үүнээс гадна Нэгдсэн лабораторийн тасгийн бактериологийн шинжилгээний хэсэгт Франц улсын микробиологич Лоран Брэт 200 гаруй шинжилгээний үр дүнг гаргаж, шинээр боловсруулсан стандарт ажиллагааны заавартай танилцан эмч, лаборантуудад цаашид өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил болгох олон арга техник заавар зөвлөгөөнүүдийг өгч ажилласан байна.
Цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа талууд энэ үеэр илэрхийллээ. 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 1 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 1 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 1 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 1 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 2 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 17 цагийн өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай 19 цагийн өмнө
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй 20 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй Өчигдөр
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна Өчигдөр
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв Өчигдөр
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ Өчигдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна Өчигдөр
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо Өчигдөр
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ Өчигдөр
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр Өчигдөр