Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарав

М.Төгөлдөр
2022/10/27

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Тодруулбал, НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлсан шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг зургаа дахь шилдээ шалгаруулж байна.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин тэргүүтэй албаныхан оролцож, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шагналыг нь гардуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ерөнхий боловсролын шилдэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгон, туршлагыг нь түгээн дэлгэрүүлдэг болсноор нийслэлийн сургууль, цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагаанд ахиц, дэвшил бий болсон. Өнөөдөр Хотын даргын хувьд боловсролын салбар, тэнд ажиллаж буй багш, ажилтнуудаа дэмжин, шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг шинэ шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулан, нийслэлийн ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэгийг шагнаж урамшуулах гэж байна. Улс, нийслэлийн төсвөөс 2022 онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, засвар, тоног төхөөрөмжийн зардал зэрэгт нийт 164 тэрбум төгрөг зарцуулсан. Цаашид боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлж, цахим боловсролыг хөгжүүлэн, багш ажилтны нийгмийн асуудлыг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Монголчууд бид багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг нь улс, нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа 21-р зуунд багш, сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж, улам ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна. Эрдэм номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай” хэмээсэн юм.

2017-2021 онд ерөнхий боловсролын шилдэг 132  сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгожээ. Энэ хичээлийн жилээс Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталсан. Шинэ журмаар төрийн болон төрийн бус өмчийн сургууль, бага сургууль, тусгай сургууль, цэцэрлэг гэсэн таван ангиллаар 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулжээ. Шинэчилсэн журам нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд сургууль, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн удирдлагын сайн менежмент, сургалтын технологийг бусдад түгээн дэлгэрүүлж, зөвлөн тусалж, хамтран ажилласан байдлыг үнэлж байгаагаараа онцлог аж.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛИУД

  1. Багануур дүүргийн З.Болормаа захиралтай Гүн галуутай цогцолбор сургууль
  2. Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар цогцолбор сургууль
  3. Баянгол дүүргийн Л.Амартуяа захиралтай 93 дугаар сургууль
  4. Налайх дүүргийн Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургууль
  5. Баянзүрх дүүргийн Ч.Ганбилэг захиралтай 55 дугаар сургууль
  6. Баянзүрх дүүргийн Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургууль
  7. Баянзүрх дүүргийн Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль
  8. Баянзүрх дүүргийн Б.Болортуяа захиралтай 92 дугаар сургууль
  9. Сонгинохайрхан дүүргийн Г.Цагаанцоож захиралтай Ирээдүй цогцолбор сургууль
  10. Сонгинохайрхан дүүргийн Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль
  11. Сонгинохайрхан дүүргийн С.Энх-Ариун захиралтай Хөгжил цогцолбор сургууль
  12. Сүхбаатар дүүргийн В.Хоролгарав захиралтай 3 дугаар сургууль
  13. Сүхбаатар дүүргийн Н.Цэнгэлмаа захиралтай 2 дугаар сургууль
  14. Сүхбаатар дүүргийн М.Мөнхбаатар захиралтай МУБИС-ийн ерөнхий боловсролын сургууль
  15. Хан-Уул дүүргийн Г.Цэлмүүн захиралтай Хобби сургууль
  16. Хан-Уул дүүргийн Ч.Ундармаа захиралтай 32 дугаар сургууль
  17. Хан-Уул дүүргийн Д.Тунгалаг захиралтай 75 дугаар сургууль
  18. Чингэлтэй дүүргийн Т.Нарантуяа захиралтай 24 дүгээр сургууль
  19. Чингэлтэй дүүргийн Ц.Цолмонбаатар захиралтай 23 дугаар сургууль
  20. Чингэлтэй дүүргийн Э.Уранзаяа захиралтай 139 дүгээр сургууль шалгарав.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ЦЭЦЭРЛЭГҮҮД

  1. Баянгол дүүргийн С.Уламбаяр эрхлэгчтэй 85 дугаар цэцэрлэг
  2. Баянгол дүүргийн Н.Нансалмаа эрхлэгчтэй 15 дугаар цэцэрлэг
  3. Баянгол дүүргийн Ц.Болормаа эрхлэгчтэй 162 дугаар цэцэрлэг
  4. Баянгол дүүргийн О.Баянжаргал эрхлэгчтэй 77 дугаар цэцэрлэг
  5. Баянзүрх дүүргийн З.Цацрал эрхлэгчтэй 22 дугаар цэцэрлэг
  6. Баянзүрх дүүргийн С.Уранчимэг эрхлэгчтэй 59 дүгээр цэцэрлэг
  7. Баянзүрх дүүргийн Б.Даваасамбуу эрхлэгчтэй 62 дугаар цэцэрлэг
  8. Налайх дүүргийн Ж.Алтан-Од эрхлэгчтэй 152 дугаар цэцэрлэг
  9. Сонгинохайрхан дүүргийн Ж.Алтанчимэг эрхлэгчтэй 226 дугаар цэцэрлэг
  10. Сонгинохайрхан дүүргийн Ц.Гэрэлхүү эрхлэгчтэй 104 дүгээр цэцэрлэг
  11. Сонгинохайрхан дүүргийн Н.Атаржаргал эрхлэгчтэй 119 дүгээр цэцэрлэг
  12. Сүхбаатар дүүргийн Д.Оюунчимэг эрхлэгчтэй 16 дугаар цэцэрлэг
  13. Сүхбаатар дүүргийн С.Одсүрэн эрхлэгчтэй 175 дугаар цэцэрлэг
  14. Хан-Уул дүүргийн С.Мөнхцэцэг эрхлэгчтэй 67 дугаар цэцэрлэг
  15. Хан-Уул дүүргийн Ц.Алтантуул эрхлэгчтэй 209 дүгээр цэцэрлэг
  16. Хан-Уул дүүргийн Б.Баясгалан эрхлэгчтэй Эрхий мэргэн цэцэрлэг
  17. Чингэлтэй дүүргийн Ц.Дэлгэрмаа эрхлэгчтэй 174 дүгээр цэцэрлэг
  18. Чингэлтэй дүүргийн Ш.Нямхүү эрхлэгчтэй 43 дугаар цэцэрлэг
  19. Чингэлтэй дүүргийн Т.Сэлэнгэ эрхлэгчтэй 83 дугаар цэцэрлэг
  20. Чингэлтэй дүүргийн Я.Энхтуяа эрхлэгчтэй 220 дугаар цэцэрлэг шалгарлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 28 минутын өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 37 минутын өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 1 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 1 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 2 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 2 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 18 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 20 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 21 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 23 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр