Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг олгоно

Л.Бямбажав
2022/10/28

2022 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлэх юм байна. Энэ удаад 1,124,564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг олгох аж.  

Мөн тухайн иргэн хүсвэл буцаан олголтоосоо ямар нэг шимтгэлгүйгээр албан татвараа суутгуулан төлөх боломжтой. Тухайлбал, автотээврийн хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын үл хөдлөх эд хөрөнгийн зэрэг албан татвараа төлж болох бөгөөд үүний тулд өнөөдрийн дотор eBarimt аппликэйшн дээрх сануулга дээр "Тийм" товчийг дарахыг Монголын Татварын албанаас зөвлөлөө.

Энэ оны хоёрдугаар улиралд 1.13 сая иргэнд 61.4 сая төгрөгийг буцаан олгожээ.

НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

3
angry
0
care
10
haha
8
liked
5
love
5
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20