Өчигдрийн цаснаар 1099 хүн 103 машин, техниктэй ажиллалаа

М.Төгөлдөр
2022/10/31

Хотын дарга өчигдөр орсон цастай холбоотойгоор нөхцөл байдал ямар байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдоос тодруулахад “Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод 04:30 цагаас цас орж эхэлсэн. Дүүргийн ЗДТГ, ТҮК бэлтгэлтэй байж, 06:00 цагаас цэвэрлэгээг эхлүүллээ. 1099 хүн тусгай зориулалтын 103 машин, техниктэй ажиллаж, 344.9 тонн давс, 111.2 тонн бодис цацсан. Одоо ч давс, бодис цацах ажил үргэлжилж байна. Давсны 4874.1 тонн, бодисын 3000 тонн орчим нөөцтэй” хэмээлээ.

Мөн үргэлжлүүлэн Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажил, хүндрэл бэрхшээл болон иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах ажлын талаар дүүргийн Засаг дарга нараас тодруулав. Дүүргүүдийн хувьд Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа аж.

Багахангай дүүргийн ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц “Цас их хэмжээгээр орсонтой холбоотой халтиргаа, гулгаа нэмэгдсэн. Иргэдийн аюулгүй байдлыг хангахаар Онцгой байдлын хэлтэс болон Хот тохижилтын алба ажиллаж байгаа. Өчигдрийн байдлаар 28 албан хаагч 253 иргэн, аж ахуйн нэгж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт 300 кг давс, 1.5 тонн бодис цацсан” хэмээв.

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Хоёр өдөр дараалан цас орсны улмаас нөхцөл байдал хүнд байлаа. 10 тонн бодис нөөцөөс гаргаж ажилласан. Онцгой байдлын хэлтсээс 43 дуудлагаар 58 автомашин 251 хүнд аврах ажиллагааг зохион байгууллаа. Улаанбаатар-Хэнтий, Хэнтий-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн гурван том оврын автобусаар зорчсон 120 иргэнийг Багануур дүүрэгт түр байрлуулсан. Өнөөдөр оройноос мөн цас орох магадлалтай. Өвөлжилтийн бэлтгэл 93.8 хувьтай байна” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Манай дүүрэг энэ жилээс шахмал түлш түлж эхэлж байгаа. 7691 иргэн 235 аж ахуйн нэгжид нийт 41 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэсэн судалгаа гарсан. 59 байгууллагын 1400 гаруй албан хаагч хяналт тавьж, иргэдэд мэдээлэл өгч байна. Борлуулалтын 31 цэг ажиллаж байгаа. Цас орох үед Тэрэлж орчмын хоёр даваанд 250 гаруй машин 500 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Зам, харгуйн цэвэрлэгээнд гурван чиглэлд хүмүүсээ хуваарилж, ажилласан. Зургаан тонн бодис, 30 тонн давсны үлдэгдэлтэй байна” хэмээн ярилаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 93.2 хувьтай байна. Өчигдрийн цаснаар 10 тонн бодис, 24 тонн давс цацаж, авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хэвийн болгожээ. Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 115 цэг ажиллаж байна. Арваннэгдүгээр сард нэмж 45 цэг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд төв зам дагуу гэхээс илүү алслагдсан газруудад түлшний цэг байгуулах шаардлагатай байгааг тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлж байлаа.

Сүхбаатар дүүргийн хувьд 356 тонн давс, 176 тонн бодисын нөөцтэй бол Чингэлтэй дүүрэгт тохижилт, үйлчилгээний ажлыг хувийн аж ахуйн нэгж хийдэг. Давс, бодисын нөөц хангалттай байгаа аж.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Гэр хорооллын 8900 өрхөд 29 цэгт түлшний борлуулж байна. 300 өрх тутамд нэг цэг гэж тооцсон. Өнгөрсөн цаснаар гурван бригад, 93 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 40 тонн давс, 10 тонн орчим бодис цацлаа” хэмээсэн бол Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна. Сайжруулсан түлшний борлуулалтын 42 цэг ажиллаж байгаа. Цас орсонтой холбоотойгоор дүүргийн хэмжээнд дөрвөн байгууллага ажиллаж, 65.5 тонн давс цацсан” гэдгийг хэллээ.

Хотын дарга дүүргийн Засаг дарга нарыг зохион байгуулалтад орж, бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20