Итэвоны аймшигт үйл явдлын үеэр 30 гаруй хүний амийг аварч, гэнэт алга болсон "Чимээгүй баатрууд"

М.Төгөлдөр
Өчигдөр

Итэвонд болсон аймшигт хэрэг яг өрнөж байх үед АНУ-ын гурван иргэн 30 гаруй хүний алтан амийг аварчээ.  “Ингээд л үхдэг юм байжээ гэж байтал гэнэт л намайг хэн нэгэн тариан талбайгаас ногоо зулгааж буй мэт татан аварсан” тухай Итэвоны гудамжинд олны дунд яах учраа олохгүй хүнд байдалд байсан 182 см өндөр, 96 кг жинтэй нэгэн залуу дурсан ярьсан байна. 

Тэд аюулын голомт дээрээс олонд туслаж хэрэг дуусмагц чимээгүй алга болсон. Гэсэн ч үйл явдал өнгөрсний дараа эсэн мэнд үлдэж чадсан иргэд тэдгээр баатруудыг хичээнгүйлэн хайсны эцэст олж чадсан байна. 

Жамил Тэйлор (40), Жером Аугуста (34), Дэйн Витад (32) нар Кёнгидогийн Дундүчон-сигийн Кэмп Кейсид ажилладаг бөгөөд тэд ч мөн тухайн үед баяр тэмдэглэхээр тухайн газрыг зорьсон байжээ. 

Байдал бишдэж буйг мэдэрсэн гурван залуу хана руу авирч, эргэн тойрны хашлага руу зугтаж чадсан ч тэр дороо аймшигт дүр зургийг харж, "Намайг авраач" гэж хашгирч буй хүмүүсийг тариан талбайгаас ногоо суглан авч буй мэт сугалан авч, туслаж эхэлсэн байна. 

Жамил Тэйлор хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бид олны дундаас гарч чадсан ч хүмүүс даалуу нурахтай адил бие биенийхээ дээр унаж эхэлсэн, хүмүүсийн хашгирах чимээ аймшигтай байсан" тухай дурджээ. 

Амьд гарч, аврагдсан залуу "Чимээгүй баатрууд “Намайг авраач” гэж хашгирч буй хүмүүсийг олны дундаас гаргаж, ойролцоох дэлгүүр, клубууд руу оруулж байсан. Миний гар, суга талаас шүүрч аваад өргөн ойролцоох бааранд аваачсан” гэж хэлсэн бол баатрууд "Олон хүнийг авармаар байсан ч хэтэрхий оройтсон байсан, нарийхан гудамжинд хүмүүс бөглөрсөн байсан тул аврагчид тэднийг аварч чадаагүй. Биднийг явахад хаа сайгүй цогцос байсан” гэж дурссан байна. 

Эх сурвалж: https://www.wikitree.co.kr/art... https://www.facebook.com/hikor...


4
angry
7
care
6
haha
11
liked
78
love
42
sad
29
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 9 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 10 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 12 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 15 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 17 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 17 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 18 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 18 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр