Үйл явдал: Монголын загварын хамгийн том шоу "FLORAISON HIGH FASHION SHOW-2023" болох талаар мэдээлнэ

М.Төгөлдөр
2022/11/10

09.00 цагт: МУИС-ийн номын сангийн байранд “Хими-2022” эрдэм шинжилгээний Үндэсний анхдугаар хурал болно. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, Монголын Химийн нийгэмлэг хамтран тус хурлыг “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” уриан дор зохион байгуулж байна. Утас: 9971-7977.

09.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын байнгын хороодын хуралтай.

09.00 цагт Монголын Үндэсний номын санд Соёлын бүтээлч сарын хүрээнд “Утга зохиол судлал, шүүмж, хамтын ажиллагаа, бодлого” форум болно.

10.00 цагт: МҮХАҮТ-д Дэлхийн чанарын 7 хоног тохиож буйтай холбогдуулан СХЗГ, МҮХАҮТ хамтран "Үндэсний чанарын чуулган"-ы хүрээнд “Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын гишүүн, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбат болон тус намын удирдлагууд "Их хуралдай" танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.

11.30 цагт: “Корпорайт конвеншн” төвд Монголын загварын хамгийн том шоу "FLORAISON HIGH FASHION SHOW-2023" болох талаар мэдээлнэ. Топ моделууд, үе үеийн тэргүүн миссүүдийн хамт нэгэн тайзнаа оролцох энэхүү арга хэмжээ нь шинэ жилийн гоёлын даашинзны өнгө төрхийг тодорхойлогч, хамгийн том энтертайнмент загварын шоу болох юм.Утас: 9339-9779 9910-7571 9910-3108.

12.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд “ХАБ хангагдаагүйн улмаас залуучууд ажлын байран дээрээ амь насаа алдсаар байх уу?” сэдвээр ОСНААУГ-т харьяалалтай хоёр залуу ажлын байран дээрээ амь насаа алдсан ноцтой ослын талаар ар гэрийнхэн нь хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 11-350002

12.00 цагт: Монголын Үндэсний музейд “Хаданд сийлсэн эртний ураг” тусгай үзэсгэлэн нээгдэнэ. 

14.00 цагт: Хүүхдийн урлан бүтээх төвд БНСУ-ын ЭСЯ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж буй "Монгол, Солонгосын соёл урлаг" хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн наадмын нээлт, шагнал гардуулах ёслол болно. Утас: 8844-4845, 9991-2445. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20